КОВИД-19 | Тамхи татдаг, илүүдэл жинтэй хүмүүс эрсдэлтэй бүлэгт орж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 24

Сингапур коронавирусний халдварын тархалтыг хумьж чадаж байгаагаараа бусад улс оронд жишиг болж байсан бол одоо нөхцөл байдал хяналтаас гарахад хүрээд байгаа аж. Хоногт илэрсэн 1000 гаруй тохиолдлын 21 нь Сингапурт оршин суудаг иргэн бол үлдсэн нь гадаадын цагаач ажилчид байжээ.

Сингапурын Засгийн газар хязгаарлалтын дэглэмийг зургаадугаар сарын 1-нийг хүртэл сунгасан байна. Оршин суугчдыг байрнаасаа гарахгүй байх хөл хориог тогтоожээ.

Түүнчлэн Японд халдвар нэмэгдсээр байна. Хоногт 29 нас баралт бүртгэгджээ. Халдварын тоо нийт 12 мянга гаруй болсон байна. Тус улсад эмнэлгийн бус нас баралтын тохиолдлуудад коронавирус илэрсэн нь хүн амын дунд халдвар тархсан байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүргэжээ.

Тэгвэл Өмнөд Солонгост хоногт найман шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсад нийт 589 мянга гаруй шинжилгээ хийсний 1.8 хувьд нь халдвар батлагджээ. Халдварын эрсдэл 80-аас дээш насныханд 23.5 хувь байгаа гэнэ. Өмнөд Солонгосын өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр намар томууны улиралтай зэрэгцэн халдвар давтагдах магадлалтай, тамхи татдаг, илүүдэл жинтэй хүмүүс эрсдэлтэй бүлэгт хамаарагдаж байна.

Дэлхий дахинд эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг авч, эмчилгээнд хэрэглэх аргыг турших аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top