“Одоогийн байдлаар дэлхийн 15 орон, 11 нутаг дэвсгэрт шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна” гэж Daily Mail мэдээллээ.
Коморын арлууд, Кирибати, Лесото, Маршалын арлууд, Микронез, Науру, Палау, Соломоны арлууд, Тажикистан, Тонга, Туркменистан, Тувалу, Вануату, Хойд Солонгос улсад нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа.
Харин 11 нутаг дэвсгэрт Питкэрн, Гэгээн Елена, Тристан-да-Кунья арлууд (Их Британи), Самоа (АНУ), Уоллис, Футуна арлууд (Франц), Шпицберген (Норвег), Норфолк, Кокос арлууд (Австрали), Ниуэ, Токелау, Кук арлууд (Шинэ Зеланд) багтжээ.
Гэхдээ зарим улс орон халдварын талаарх мэдээллийг нуун дарагдуулж байгаа гэж Daily Mail онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )