Коронавирусийг НАРНЫ ГЭРЭЛ түргэн устгах уу!

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 25

Халуун агаар, чийгшил, нарны шууд гэрэл агаар болон аливаа төрлийн гадаргуу дээрх коронавирусийг түргэн устгадаг гэж АНУ-ын дотоодын аюулгүй байдлын яамны шинжлэх ухаан, технологийн салбар хариуцсан дэд тэргүүн Уильям Брайан мэдэгджээ. Тэрбээр Цагаан ордонд Дотоодын аюулгүй байдлын яамнаас явуулсан судалгааны дүнг танилцуулахдаа ийн мэдэгдсэн байна.

Нарны шууд гэрэл хүчтэй нөлөө үзүүлж, гадаргуу болон агаар дахь коронавирусийг устгахад хүргэдэг болохыг судалгаа харууллаа гэж Брайан онцлоод халуун, өндөр чийгшилтэй агаар мөн ийм нөлөө үзүүлдэг гэжээ.

Түүний мэдээлснээр, нарны шууд гэрэл, Цельсийн 21-24 хэмийн дулаан болон 80 хувийн чийгшилд гадаргуу дээр тогтсон вирус хоёр минутын дараа үхэж эхэлдэг байна. Нарны шууд гэрэл, 20-24 хэмийн дулаан болон 20 хувийн чийгшилд агаар дахь вирус 1.5 минутын дараа устаж эхэлдэг гэнэ. Гэхдээ үүнийг батлахын тулд нэмэлт судалгаа хэрэгтэй болохыг тэрбээр онцолжээ.

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цахим хуудсан мэдээлснээр, нарны хэт ягаан туяа удаан хугацаанд хүний арьс, нүд, дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг болохыг онцолсон байна. Хэт ягаан туяаны нөлөөнд арьсны хорт хавдар, нүдний болор цайх зэрэг өвчин тусах эрсдэл өндөр гэж ДЭМБ сэрэмжлүүлдэг.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Про(202.126.89.177) 2020 оны 04 сарын 26

ДЭМБ болон дарга нь гээд нэг тэнэг Этиопи малыг хурдан зайлуул

0  |  0
Зочин(202.126.89.70) 2020 оны 04 сарын 25

Манай агуу доктор, академич нар л энэ вирусыг дарна

0  |  0
Биологич(64.119.22.99) 2020 оны 04 сарын 25

Нарны гэрлийн хэт ягаан туяа бол ямар ч Вирусыг хамгийн сайн устгадаг гэдгийг шинжлэх ухаан баталсан байдаг. Гэхдээ битүү орчинд харин ......

0  |  0
Зочин (66.181.182.66) 2020 оны 04 сарын 25

ДЭМБ бол хөлдүү малнууд

0  |  0
Zochin (73.176.171.37) 2020 оны 04 сарын 25

Narnii haluun Ustgaj chadahgui.enetheg uls yag odoo 40 hemiin haluun bolj baigaa.vagtsin l ustgaj Chadna.

0  |  0
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 24

2 өөр эсрэг мэдээлэл. Энгиынээр тайлбарлахад нар ус агаар амьдралыг тэтгэдэг. ДЭМБ буруу ташаа мэдээлэл түгээдэг бололтой.

0  |  1
Top