КОВИД-19: Нас барсан хүний тоо 200 мянгыг давжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 26

Дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 202.094-д хүрчээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд нийт 2.883.978 хүн КОВИД-19 халдвар авснаас 791.206 өвчтөн эдгэрчээ. Нас баралтын түвшин дэлхийн хэмжээнд дунджаар 7.05 хувьтай байгаа бол халдвар авсан дөрвөн хүн тутмын нэг нь эдгэрчээ. Нас барсан хүний тоо 100 мянгыг энэ сарын 10-нд давсан бол хоёр долоо хоногийн дотор хоёр дахин нэмэгджээ.

Нас баралтын түвшингээр АНУ тэргүүлж байна. Тус улсад нийт 933.933 хүн халдвар авсан нь дэлхийд бүртгэгдсэн тохиолдлын гуравны нэг ногдож байна. Тус улсад халдвар авсан хүмүүсийн 5.67 хувь нь буюу 53.449 өвчтөн нас баржээ. АНУ-ын дараа нас баралтын түвшингээр Итали улс оржээ. Тус улсад нийт 195.351 хүн халдвар авснаас 13.51 хувь нь буюу 263.84 хүн нас баржээ. Испанид нийт халдварын 223.759 тохиолдол бүртгэгдсэнээс 10.24 хувь нь буюу 22.902 өвчтөн нас баржээ.

Францад 159.957 /нас барсан 22.648/, Германд 156.418  /нас барсан 5873/, Их Британид 149.559  /нас барсан 20381/, Туркт 107.773  /нас барсан 2706/, Иранд 89.328  /нас барсан 5650/, эх газрын Хятадад 83.783  /нас барсан 4632/, ОХУ-д 74.588  /нас барсан 681/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Намуу(202.9.46.10) 2020 оны 04 сарын 27

Тоог стандартын дагуу бичээчээ. Арван жилдээ дандаа муу сурсан, хөлдүү юмнууд ажилдаг юм уу?

0  |  0
Top