Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.26/ ээлжит мэдээллээ өглөө.
ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Дэлхийн зарим улс оронд КОВИД-19 эдгэрсэн хүмүүстээ дархлааны гэрчилгээ олгож эхэлжээ. Үүнтэй холбогдуулан ДЭМБ одоогоор халдвар аваад эдгэрсэн хүмүүс бүгд коронавирусний эсрэг дархлаатай болсон нь баталгаагүй тул дархлааны гэрчилгээ олгож, хөл хорионы дэглэмийг суллах нь дахин халдварыг нэмэгдүүлж болзошгүй гэж анхааруулжээ. АНУ-д халдварын тохиолдол 30 мянга гаруйгаар нэмэгдэж, 900 мянга гаруй болжээ. Нью Йорк хотын захирагч тус хотод хоногт халдварын шинэ тохиолдол 1100 орчмоор нэмэгдэж байна. Цаашид энэ тоо 400 болтол буурах хүртэл хөл хориог цуцлахгүй гэм мэдэгджээ. Европт Испани, Францад маш хатуу хөл хорионы дэглэм мөрдөж байна. Хэдийгээр халдвар буурч байгаа ч хүссэн хэмжээнд хүртэл буурахгүй байна. Тиймээс хөл хориог хэрхэн цуцлах төлөвлөгөөг боловсруулж байгаа аж. Францад халдварын тохиолдол буурч байгаа бөгөөд тавдугаар сарын 11-нд дуусах хөл хорионы дэглэмийг эргэн харж, ирэх долоо хоногт танилцуулна. Европт ОХУ, Беларусьт халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. ОХУ-д нэг хоногт 6000 гаруй тохиолдол бүртгэгдэж, нийт 74500 гаруй болжээ. Дөрөвдүгээр сар гарснаас хойш ОХУ- халдвар огцом нэмэгдэж байгаа бөгөөд оргил үе нь хараахан болоогүй байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Японд халдварын тоо 13 мянгад хүрсэн бол БНХАУ-д нас баралт бүртгэгдээгүй байна. Азид Индонез маш их тархалт эрчимтэй нэмэгдэж буй тус улсын хүн амын дунд тамхидалт их байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс тамхидалтыг багасгахыг уриалжээ.
Сэтгэгдэл ( 0 )