КОВИД-19 | Италийн жижиг тосгон мөнгөн дэвсгэрт хэвлэн тараахаар болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

 

Ердөө 550 хүн амтай Италийн жижиг тосгон болох Кастелино дел Биферно цар тахлын үед иргэд, нутгийн бизнесээ дэмжих зорилгоор мөнгө дэвсгэрт бүтээж, тараахаар болжээ.

Тосгоны захирагч Энрико Франтанжело нь өндөр үр ашигтай мөнгөн дэвсгэрт болон түүний зах зээлийн тухай 12 жил судалж байсан нэгэн бөгөөд судалгаагаа ийнхүү амьдралд хэрэгжүүлж байгаа нь энэ аж.

"Энэ бол нутгийн бизнесээ дэмжих зорилгоор тосгоноо хамгаалах гэсэн эдийн засгийн шинжтэй үйлдэл. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байж болно" гэж Кастелино дел Биферно тосгоны захирагч Энрико  Франтанжело ярьжээ. 

“Дукати” гэж нэрлэгдсэн уг мөнгөн дэвсгэрт зөвхөн тухайн тосгонд л хүчин төгөлдөр бөгөөд тосгоны нийт 200 өрхийн хадгаламж дээр суурилсан байна.

Эх сурвалж: Euronews 

 

 

 

Top