Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.04.27/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Одоогийн байдлаар дэлхийн 213 орон, нутаг дэвсгэрт 2,9 сая халдварын тохиолдол илэрсэн. 206 мянган хүн нас барж, 877 мянган хүн эдгэрсэн байна. Одоо дэлхийд нийт 1.9 сая хүн эмчлүүлж байгаа юм. ОХУ-д сүүлийн 24 цагт 6361 тохиолдол илэрч, нийт өвчтөний тоо 80 мянгад хүрээд байна. ОХУ-д тавдугаар сарын баярын өдрүүдэд гадуур гарахгүй байхыг санууллаа. БНХАУ-ын Ухань хотод коронавирусний халдвар авсан өвчтөнгүүд бүгд эмнэлгээс гаржээ. Хятад улс ханалтыг гартаа авсан гэж байгаа ч Бээжин хотод олон нийтийн газарт ариутгалын дэглэмийг сахиагүй бол хатуу чанга торгоно гэдгээ мэдэгдлээ. Европ тивд коронавирусний халдварын зэрэгцээ улирлын томуу, улаан бурхан өвчин гарч байгаа тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг сануулж байгаа юм.
Манай улсад нийт 743 хүн ажиглалтад байна. Сүүлийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амны хаалт зүүгээгүй хүний тоо нэмэгдэж байгаа тул бүх иргэдийг маск зүүхийг ЭМЯ-наас анхаарууллаа. Ялангуяа хүүхдэд заавал амны хаалт зүүлгэхийг санууллаа. Эмнэлэгт байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байна. Өчигдөр 161 шинжилгээ хийхэд бүгд хариу нь сөрөг гарчээ.
Шууд үзэх