Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте тус улсын Засгийн газар коронавирусний халдварын тархалттай холбоотойгоор зарласан хөл хориогоо сулруулахаар болсон талаар мэдэгджээ. Түүний хэлснээр Итали улс коронавирусний эсрэг тэмцлийн хоёрдугаар шатанд орж байгаа аж.
Италийн Ерөнхий сайд “Тавдугаар сарын 4-нөөс эхлэн онцын шалтгаангүйгээр гадагш гарах хөдөлгөөнийг зөвшөөрнө. Гэхдээ гэр бүлээрээ цуглах үүнд хамаарна. Харин баяр болон тэмдэглэлт өдрүүдийг оруулахгүй” гэжээ.
Италид түүнчлэн ирэх сарын 4-нөөс цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэг нээгдэх бөгөөд гэхдээ тэнд олуулаа цуглахыг хориглох аж. Үүнээс гадна мэргэжлийн тамирчдын бэлтгэлийг зөвшөөрч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сэргэх юм байна.
Тус улсад дэлгүүр, музей, ресторан, гоо сайхны салонууд ирэх сарын 18-наас нээгдэх аж.
Европын орнуудаас хамгийн хатуу хорио цээрийн дэглэм тогтоосон Испани улсад иргэд хүнс, эм авах, эмнэлэгт очих, шаардлагатай тохиолдолд хүмүүст тусламж үзүүлэх, ажилдаа явах, нохой салхилуулахаас өөрөөр гэрээсээ гарах хориотой. Тус улсын Ерөнхий сайд Педро Санчес өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг ирэх сарын 9-нийг хүртэл сунгах тухай хүсэлтийг парламентад танилцуулахаар төлөвлөж байгаа аж. Гэхдээ 14 хүртэлх насны хүүхдүүд салхилахаар гэрээсээ гарахыг зөвшөөрчээ.