Эрүүл мэндийн яамнаас хийдэг ээлжит мэдээллийн үеэр дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ажиглах болон тусгаарлах байранд байсан нийт 234 хүнийг гаргасан тухай мэдээллээ. Иргэдийг гэрт нь тусгаарлах, тэднийг хянах арга хэмжээг үргэлжлүүлнэ.
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй бөгөөд 315 хүнээс шинээр авсан шинжилгээнээс коронавирусний халдвар илрээгүй сайн мэдээтэй.
“ХӨСҮТ-д тусгаарлагдсан 112 хүн, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан хоёр, ажиглах байранд тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан зургаан хүн, “Тос Медикал” эмнэлэгт тусгаарлагдсан нэг, тандалтын зорилгоор 115 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн 54 хүнээс ч мөн адил вирус илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Д.Нямхүү ярилаа.
Монгол Улсын хэмжээнд 2004 оноос эхлэн томууны тандалтын тогтолцоо нэвтэрсэн бөгөөд аймаг, орон нутгийн 156 нэгж цэгээс хамар залгиурын сорьц авдаг аж. Коронавирусний шинжилгээ, тандалтын судалгааг мөн адил энэ тогтолцоо дээр суурилан явуулдаг тухай мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )