КОВИД-19 | Европын орнуудад анхааралтай хандахыг зөвлөв

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

Дэлхий дахинд коронавирусний халдварын 3 сая гаруй тохиолдол бүртгэгдсэний сая гаруй нь АНУ-д өвчилсөн тоо юм. Гэхдээ АНУ-д цар тахлын тархалтын хурд саарч байгаа гэж үзжээ.

Тэгвэл Сингапурт хоногт 528 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 14951 хүн өвчилсөн байна. Өвчлөгсдийн дийлэнх нь гадаадын цагаач ажилчид аж.

Өмнөд Солонгост хоногт бүртгэгдсэн шинэ тохиолдол ес, нас баралт хоёр байжээ.

Коронавирусний халдвараар өвчилсөн хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрэхээс хоёр хоногийн өмнө вирусийг бусдад халдаах эрсдэл хамгийн өндөр гэж судалгаагаар тогтоожээ.

Хятадад хоногт 22 шинэ тохиолдол бүртгэгдсэний 21 нь зөөвөрлөгдөж орж ирсэн бол нэг нь дотооддоо илэрсэн байна. Шинж тэмдэггүй 26 тохиолдол хоногт илэрч, нийт 993 шинж тэмдэггүй тохиолдлыг эмнэлгийн хяналтад авчээ.

Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд өвчлөгсдийн 50 хувьд нь ханиалгах, 42 хувьд нь халуурах 22 хувьд нь нус гоожих, 2.7 хувьд нь уушгины хатгалгаа болох шинж тэмдэг илэрч байгаа аж.

ДЭМБ ээлжит хэвлэлийн бага хурлынхаа үеэр Европын орнуудад хөл хориог сулруулж байгаа ч маш анхааралтай хандахыг зөвлөжээ.

 

Top