ОХУ-ын буриад ахан дүүстээ туслах, амны хаалт хандивлах "Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” аяныг Монголоос ЗХУ/ОХУ-д сургууль төгсөгчдийн Монголын холбоо (МАВСУЗ) санаачлан эхлүүлснийг Олон улсын орос хэл, утга зохиолын багш нарын холбооны салбар Монголын орос хэл, утга зохиолын багш нарын холбоо (МонМАПРЯЛ) дэмжин хамтран ажиллаж байна.
Маргааш буюу энэ сарын 30-нд “Россотрудничество”-ийн Монгол улс дахь Төлөөлөгчийн газарт Буриад улсад зориулан, Монголын ахан дүүсээс нь цуглуулсан тусламжийг гардуулна.
"Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” аянд нийт 200 орчим хүн нэгдэж 5 сая гаруй төгрөгийг хандивласан бөгөөд үүнээс 100 гаруй нь Монголын орос хэл утга зохиолын багш нар ажээ.
Тусламж гардуулах арга хэмжээнд ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, “Россотрудничество” агентлагийн Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар хот дахь ОШУСТ-ийн захирал Базархандаев А.Р, ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, “Россотрудничество” агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, Улаанбаатар хот дахь ОШУСТ-ийн дэд захирал Будаева Т.Ч, ЗХУ/ОХУ-д сургууль төгсөгчдийн Монголын холбоо /МАВСУЗ /-ны дэд тэргүүн, МУ-ын Гавьяат багш Д.Цогзолмаа, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийг төгсөгчдийн холбооны тэргүүн Ж.Рэнцэн-Амгалан, Монголын орос хэл, утга зохиолын багш нарын холбоо ( МонМАПРЯЛ)-ны ерөнхийлөгч Ц. Магсар, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Батжаргал, " Нахиа Импекс" Эмийн үйлдвэрийн захирал Г.Тайванбат нар оролцох юм.
Сэтгэгдэл ( 2 )
harin tiin hariu mariu geheer ih muuhai sonsogdoh umaa
Заа нээх хариу мариу гээд яхвэ ! зүгээр л Зангарагаа харуулаал өгч орхи