Хөл хорионы үеийн ШИНЭ ТРЕНД - K-fitness

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

Шинэ төрлийн коронавирусний улмаас дэлхий дахинд хөл хорионы дэглэм тогтож, спортын уралдаан тэмцээн, бэлтгэл сургууль ч хориглогдоод байна.

Энэ хүнд хэцүү үед дасгал хийж, дархлаагаа дэмжих хүсэлтэй хүмүүсийн дунд Өмнөд Солонгосын тренд K-fitness хүчээ авч байгаа гэнэ.

“Allblanc TV” хэмээх YouTube суваг спортоор ямар ч үед хичээллэх боломжтой гэдгийг харуулж байгаа. Хөл хорионы үед гэртээ хийж болох маш олон дасгалыг танилцуулж байна.
 

Энэхүү шинэ төрлийн фитнесийг Марк, Луи, Рё, Жеймс гэсэн дөрвөн залуу зохиосон юм. Тэд 2016 онд фитнесийн тэмцээн дээр анх танилцаж, "K-pop", "K-beauty" шиг дэлхийд алдаршсан шинэ солонгос брэнд үүсгэхээр шийджээ. Тэд амжилт олсон эсэхийг YouTube дэх 1.14 сая дагагч нь бэлэн харуулж байна.

“Эрүүл хүн бол аз жаргалтай хүн. Маш олон хүн спорт танхимд очих завгүй байдаг. Бид тэдэнд зориулан, гэрийн нөхцөлд хийж болох дасгалуудыг боловсруулсан” гэж тэд ярьж байв.

Хөл хорионы үед ч ажилдаа очихоос өөр аргагүй хүмүүс ч бий. Тэдэнд мөн ажлын байрандаа хийж болох дасгалуудыг санал болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top