АНУ-ын Нью Йорк хотын Бруклин дүүрэг дэх оршуулгын товчооноос холгүй задралд орсон олон арван цогцос бүхий хэд хэдэн ачааны тэрэг олджээ. АНУ дахь халдварын голомт болоод буй Нью-Йорк хотод халдвар авагсдын тоо багасаж буй ч нас баралтын түвшин маш өндөр байгаа билээ.
Хотын цагдаагийн газар өнгөрсөн лхагва гарагийн өглөө 11 цаг орчим /УБ цагаар 23.00/ тус газрын ойр орчмын байрны оршин суугчид ачааны тэрэгнүүдээс таагүй үнэр гарч буй талаар гомдол гаргаж, дуудлага өгсөн байна. Газар дээр ирсэн цагдаа нар ачааны тэрэгнүүдэд задралд орсон 40-60 цогцос илрүүлжээ. “New York Times” сонинд мэдээлснээр, эдгээр цогцсын хэд нь коронавирусний халдварын улмаас нас барсан хүнийх болох нь тодорхойгүй байна. Оршуулгын газрын хөргүүр ажиллахаа больсны дараа цогцсуудыг чандарлах газар хүргэхээр ачааны тэрэгнүүдэд хадгалж байсан тухай эх сурвалж ярьжээ. Цагдаа энэ хэргийг шалгаж байна.
Нью Йорк хотын нэгэн оршуулгын газрын эзэмшигчийн хэлснээр, коронавирусний цар тахал хотын эрүүл мэндийн тогтолцоог төдийгүй буяны үйлчилгээг шалгаж байна. Цар тахлаар асар олон тооны хүн нас барсны улмаас авс ховордож, талийгчдыг чандарлуулахын тулд сар хүлээх хэрэгтэй болжээ.
Нью Йорк хотод халдварын 165 мянган тохиолдол бүртгэгдэж, 36300 өвчтөн эдгэрч, 12774 хүн нас баржээ.
Сэтгэгдэл ( 6 )
Maskaa zuu gehed eserguutseed bsan. Hohinee. Uheed baig dee. Ter burhan ni avrah biz
medreluudeee aws hiih gazar mun chandarlah gazar achaalalaa diilehguin ulmaas iim bdals hureed bn. unshaad oilgohgui hereg algaa
Янкуудын тар танигдаж байх шив дээ
hugiin novshnuud
ямар сэтгэлгүй хэрцгий улс бэ
ta nariin hyseed baidag oron chin estoi byh talaaraa shivshigee tarij bainaa