КОВИД-19 | АНУ-д коронавирустэй хоригдол эмэгтэй хүүхэд төрүүлээд энджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

 

АНУ-ын Шийдвэр гүйцэтгэх хорооны мэдээллээр тус улсад “ковид-19” халдварын улмаас хүчилтөрөгчийн аппаратад байсан эмэгтэй хүүхэд төрүүлээд эндсэн тухай мэдээллээ.

Умард Дакота мужийн шоронд хоригдож байсан 30 настай дээрх эмэгтэй гуравдугаар сарын 20-ны өдөр Техас мужийн Форт Уорт дахь шоронгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, гуравдугаар сарын 28-ны өдөр жирэмсний хяналтад ороод эмнэлгээс гарчээ.

Гэвч гуравдугаар сарын 31-ний өдөр вирусний халдвартай гэж оношлогдон, дөрөвдүгээр сарын 01-ний өдөр эмнэлэгт тусгаарлагдсан байна.

АНУ-ын Шийдвэр гүйцэтгэх хорооны мэдээлснээс үзвэл дээрх эмэгтэй дөрөвдүгээр сарын 28-ний өдөр амьсгал хураажээ.

АНУ даяар 1534 хоригдол, 343 шийдвэр гүйцэтгэх ажилтан коронавирусээр халдварлаад байна. Харин 31 хоригдол коронавирусээс болж эндсэн байна. 

Эх сурвалж: CNN

Top