Бразилын Амазонас мужийн нийслэл Манаус хотод шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас нас баралт нэмэгдэж, авсны хомстол үүсэх аюул нүүрлэжээ. Тус хотод хоногт 100 гаруй оршуулга бүртгэгдэж байгаа бөгөөд энэ сарын 25-ны байдлаар нэг мянга орчим авсны нөөц үлджээ. Гэтэл тус хотод халдварын улмаас хоногт 130 хүн нас барж байгаа аж.
Тиймээс Бразилын буяны үйлчилгээ эрхэлдэг компаниудын холбоо Засгийн газартаа хандан шаардлагатай 2000 авсыг агаарын тээврээр нийлүүлэхэд тусламж үзүүлэх хүсэлт тавьсан байна.
Орон нутгийн Globo сувгийн мэдээлснээр, Манаус хотод оршуулгын тоо цар тахал дэгдэхээс өмнөх үетэй харьцуулбал дөрөв дахин нэмэгдсэн тул орон нутгийн эрх баригчид талийгчдыг шөнийн цагаар ч оршуулахыг зөвшөөрсөн байна. Цаг хугацаа хэмнэхийн тулд талийгчдыг өмнө нь ухсан нэг шуудуунд оршуулж байгаа бөгөөд орон зай хэмнэх үүднээс талийгчдын шарилыг дээр дээрээс нь тавих хүртэл санал гаргажээ. Гэсэн ч олон нийтийн хатуу эсэргүүцэлтэй тулгарсан эрх баригчид энэ саналаас татгалзсан аж.
Сэтгэгдэл ( 3 )
Um ma ni bad me hum
shal teneg um shataahgui bol sharilnaas tahal butsaj degdene gej meddegguin bhda
boloroo braziliin gej bichne , em ugiin i useg ,