Итали улсад коронавирусний халдвар дэгдэж эхэлснээс хойш анх удаагаа эдгэрсэн хүний тоо нас барагсдынхаас давсан тухай тус улсын Иргэний хамгааллын агентлагаас мэдээллээ.
Тодруулбал лхагва гарагаас хойш нэг хоногийн дотор 4693 хүн эдгэрч, тус улсад эдгэрсэн хүний нийт тоо 75.9 мянгад хүрсэн байна.
Харин дөрөв хоногийн хугацаанд коронавируст халдварын улмаас 285 хүн энджээ. Энэ нь халдвар тархаж эхэлснээс хойш хамгийн доод үзүүлэлт аж.
Жонс Хопкинсийн их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар Итали улсад одоогоор 205.4 мянган хүн коронавирусээр халдварлаад байна.
Эх сурвалж: CNN