ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустинд халдварын шинж тэмдэг илэрч байсан тул шинжилгээ авахад коронавирусээр өвчилсөн болох нь тогтоогджээ.
“Нэгэнт надаас вирусний халдвар илэрсэн тул тусгаарлагдах, хөл хорионы дэглэм барих дүрмийг дагаж мөрдөх ёстой. Энэ бол зөвхөн миний бус ОХУ-ын Засгийн газрын гишүүдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн видео хурлын үеэр тус улсын Ерөнхий сайд мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустиныг эмчлүүлж байх хооронд тус улсын Шадар сайд Андрей Белоусов түүний үүргийг түр орлон гүйцэтгэх аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхий сайдын шинжилгээ эерэг гарсны дараа түүний үүргийг түр орлон гүйцэтгэх зарлигт гарын үсэг зуржээ.
Тус улсад одоогийн байдлаар 106.4 мянган хүн вирусээр халдварласан гэж Жонс Хопкинсийн дата мэдээлэлд дурдсан байна.
Эх сурвалж: Russia 24