Цар тахлын үед ямар хүнснээс татгалзах вэ?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

Коронавирусний цар тахлын үед нарийн боов, дээд гурилаар хийсэн талх, хиам, чипс, түргэн хоол, хийжүүлсэн ундаанаас татгалзахыг шинжээчид зөвлөж байна. Энэ цаг үед дархлаагаа дэмжихийн тулд тэд амин дэм, эрдсээр баялаг хүнс, бэлдмэлийг өргөнөөр хэрэглэхийг зөвлөжээ.

Хүнс, биотехнологийн мэргэжилтнүүд янз бүрийн орчим, нөхцөл хүний хоол боловсруулах үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг судалсны үндсэн дээр хорио цээрийн дэглэмийн үед насанд хүрсэн хүн болон хүүхдийн хүнс, тэжээлийн талаарх зөвлөмжийг боловсруулан гаргажээ. Зөвлөмжийн дагуу цар тахлын үед чихэрлэг нарийн боов, дээд гурилаар хийсэн талх,  гурилан бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, хиам, давсалсан загас, чипс, түргэн хоолноос татгалзах эсвэл хэрэглээг багасгах замаар давс, элсэн чихэр, ханасан тосны хэрэглээг бууруулахыг зөвлөжээ. Үүний оронд олон үрийн гурилаар хийсэн талх, нарийн боов, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, шувуу, өндөг, загас, ургамлын тос түлхүү хэрэглэж, хоногт дор хаяж 400 гр ногоо, жимс идэхийг зөвлөсөн байна.

Дархлаагаа дэмжих үүднээс D, А, Е, С амин дэм, цайр, селен зэрэг эрдэс бүхий бэлдмэлийг санал болгожээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top