ЭМЯ: 924 хүн ажиглалтад байгаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 03

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.03/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Одоогийн байдлаар дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 3,5 сая халдварын тохиолдол илэрч, 244 мянган хүн нас барж, 1.1 сая хүн эдгэрсэн байна. Дэлхийд нийтэд 2 сая хүн эмчлүүлж байгаа юм.

Монголд 924 хүн тусгаарлалтад байгаа. Өчигдөр 115 хүнийг ажиглалтаас гаргажээ.

Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийнхээ өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Европын улс орнуудаас иргэдээ авахаар ниссэн  Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр ирлээ. Тус нислэгээр 261 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай 58, жирэмсэн 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн байна.

Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулж, 21 хоног тусгаарлах юм.

Иргэдээс үйлчилгээний газруудад маскгүй хүн олон байна гэсэн гомдол гаргаж байна. Тиймээс амны хаалт байнга хэрэглэхийг ЭМЯ-наас анхаарууллаа. ДЭМБ-иас коронвирусний эсрэг  эм, эмчилгээ хийх журмыг шинэчлэн гаргажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top