КОВИД-19 | Афганистан улс Талибаны 100 гаруй хоригдлыг суллалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

 

Улс орон даяар дэгдэж буй коронавирусний тархалтыг газар авхуулахгүй байх үүднээс Афганистан улсын Засгийн газар Талибаны 98 хоригдлыг сулласан байна.

Тус улсын нийслэл Кабул хотын Пул-е-Чархи шоронгоос хоригдлуудыг суллах зарлигт Ашраф Гани Ерөнхийлөгч гуравдугаар сарын 11-ний өдөр гарын үсэг зурсан юм.

Хоригдлуудыг эрүүл мэндийн байдал, нас, ялын хэмжээ зэргийг нь харгалзан сулласан байна.

Афганистан улсад гуравдугаар сарын 10-наас хойш нийт 650 талибан хоригдол суллагджээ. Ойрын өдрүүдэд дахин нэмж хоригдол суллах төлөвлөгөөтэй байна.

Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар 2704 хүн коронавирусний халдвараар оношлогдож, 85 хүн энджээ.

Эх сурвалж: CNN

 

Top