Дэлхийд алдартай ВДНХ буюу Улс ардын аж ахуйн амжилтын үзэсгэлэнгийн цогцолборын 75 дугаар павильоныг коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх эмнэлэг болгон өөрчилж байна. ВДНХ өнгөрсөн жил 80 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ.
Москва хотын амбан захирагч Сергей Собянин халдварын тархалт намдахгүй бол том худалдааны төв, спорт цогцолборуудад түр зуурын эмнэлэг байгуулна гэж мэдэгдсэн.
ВДНХ-гийн дараа “Крылатское” мөсөн талбай, автомашины худалдааны “Москва” төв эмнэлэг болох гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Ингэхээс өөр зам алга