ЭМЯ: Шведэд байгаа нэг монгол иргэний хариу ЭЕРЭГ гарчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.04/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Одоогийн байдлаар дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 3,5 сая халдварын тохиолдол илэрч, 248 мянган хүн нас барж, 1.1 сая хүн эдгэрсэн байна. Дэлхийд нийтэд 2,1 сая хүн эмчлүүлж байгаа юм.

Монголд 1041 хүн тусгаарлалтад байгаа. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Европын улс орнуудаас иргэдээ авахаар ниссэн  Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 274 иргэн эх орондоо ирсэн. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай 58, жирэмсэн 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн байна. Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулж, 21 хоног тусгаарлах юм. Тэдний биеийн байдал хэвийн байна. Энэ 274 иргэний 350 ширхэг, ачаа, 700 кг карго, 12 тээврийн хэрэгслийг ариулган, халдваргүйжүүлсэн байна. 

Шведэд байгаа нэг монгол иргэний хариу эерэг гарснаа бидэнд утсаар хэлж, зөвлөгөө авсан. Хөнгөн тул гэрээр эмчүүлж байгаа юм гэж ЭМЯ-наас мэдээллээ. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.25.203) 2020 оны 05 сарын 04

УИХ УОК ЭМЯ ХӨСҮТ дээр нь монгол комментийн Билгээ нар гадаадад доншуучлан яваа монголчуудад нэг их хайр зарлаж вирус зөөж авчраад байгаагаа одоо болтол ойлгохгүй байгаа нь харамсалтай байна. Хайран эх орон хайран монголчууд.

0  |  0
зочин(103.212.116.164) 2020 оны 05 сарын 04

Энэ вирусын хорт мэдээлэл их байна аа. Тийм тийм орноос утастаж зөвлөгөө авсан, дэлхий даяар өвчин өдөр бүр ихсээд байна гэж л сэтгэл түгшээх юм эрүүл мэндийнхэн бүх телевизийн сувгаар ярих юм. Ихэсч байгаа ч байна, буурч байгаа нь ч байна шүү. Олон нийтийн сэтгэл санааг зовоох зорилготой юм уу? Маск байнга, заавал зүү гэх юм. Бас цэвэр агаар хамгийн чухаг гэх. Масктай хүн яаж цэвэр агаар амьсгалах вэ? Олон оронд хэрэглэсэн маск вирус тархах үүсвэр болж эхэлж байгааг анзаардаггүй юм уу? Хуурай газар төдийгүй далайд шинэ төрлийн асар их хог бий болгож байгаад анхаарч болохгүй юу? УОК- оо?\n

0  |  0
Top