Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцны зорчигчдоос нэг хүний хариу ЭЕРЭГ гарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан ХӨСҮТ-өөс өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.04/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцны зорчигч 274 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний хариу эерэг гарлаа. Ингээд нийт тохиолдлын тоо 40 боллоо. Тус өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарласан. 3-р сарын 26-нд эмнэлгт хэвтсэн хоёр хүн эдгэрч, дараагийн шатанд шилжлээ. Нийт 40 тохиолдлоос 12 нь эдгэсэн. Эмчүүлж байгаа 28 хүн дотор хатгаатай, халуурсан хүмүүс байгаа" гэж мэдээллээ. 

ШУУД ҮЗЭХ

Top