КОВИД-19: ОХУ-ын ГХЯ Монголд байгаа орос хоригдлууддаа анхаарна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

ОХУ-ын ГХЯ-наас шинэ төрлийн коронавирусний халдвараас гадаад улс орны шоронд ял эдэлж байгаа иргэдээ хамгаалах бүхий л арга хэмжээг авах болно гэж мэдэгдлээ. Мэдэгдэлд дурдсанаар орос хоригдлууд халдварын голомт болсон улс орнуудад олноор хоригдож байгаа ажээ.

2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны мэдээгээр гадаадад 7610 орос иргэн ял эдэлж байгаагийн 24 хувь нь халдвар өндөр улс орнуудад байна. АНУ-д 775, Германд 654, Францад 218, Испанид 140, Италид 56 орос иргэн хоригдож байгаа юм.

ГХЯ-наас ойрын үед орос иргэдийн хоригдож байгаа улс орнуудын дипломат албанд орос хоригдлуудын эрүүл мэнд, амь насыг аюулт өвчнөөс хамгаалах хүсэлт илгээх гэнэ.

Монголд13 орос иргэн ял эдэлж байгаагийн 2 нь сэжигтнээр татагдсан, 4 нь шүүх хурлаа хүлээж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол (202.55.188.93)  2025 оны 03 сарын 13

Өөрсдөө голомт болчихоод харин ч манайх хамгаалаад байгаан бишүү ккккк

2  |  0
ввв (103.212.116.49)  2025 оны 03 сарын 13

Манай орны хууль дүрмийг биелүүлээгүй бол манай орны хуулиар, манай орны иргэдийн адилаар ххриуцлагаа хүлээж шийтгэлээ эдлэнэ гэж хариулаарай. Муусайн орсууд давраад байхгүй шүү!

1  |  0
Top