Коронавируст халдварын үед ҮСЧИН, ГОО САЙХНЫ салонд өгөх зөвлөмж

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

ЭМЯ-наас Коронавируст халдварын үед үсчин, гоо сайхны салонуудад хэрхэн ажиллах талаар зөвлөмж гаргажээ.

Ажлын байранд тавих шаардлага:

• Ажилчид амны хаалт зүүх

• Сандал, орыг 1-1,5 метрийн зайтай байрлуулах

• Хайч, сэнс, сам зэрэг багаж хэрэгслийг үйлчилгээ бүрийн дараа халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэж ариутгах

• Алчуур, нөмрөг, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах

• Спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах

• Ариун цэврийн өрөөнд гарын саван, хуурай цаас байршуулах

• Тогтмол агаар сэлгэх

• Хүлээлгийн танхимд зай барих тэмдэглээ хийх

• Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах

• 1л усанд 0,25 мл белизна хийж, шал, тавцан, сандал, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчих

• 00-г тогтмол цэвэрлэх

Үйлчилгээ үзүүлэхэд:

• Утас болон цахимаар цаг өгөх

• Биеийн халуун үзэх

• Амны хаалт зүүх

• Тос, вакс, түрхлэг зэргийг жижиглэн савлаж, 1 удаагийн халбагаар таслан авч хэрэглэх. Үлдэгдлийг буцааж хийхгүй, өөр хүнд хэрэглэхгүй

• Аль болох картаар тооцоо хийх

• Гар ариутгагч байрлуулах

• Хог хаягдлыг уутанд хийж амыг сайтар боож хаях

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top