Шинэ төрлийн коронавирусний эсрэг тогтвортой дархлаа КОВИД-19 өвчний явц дунд зэргийн хүндрэлтэй байсан бөгөөд эм, бэлдмэлийг зохистой түвшинд хэрэглэсэн өвчтөнүүдэд бий болно гэж И.М.Сеченовын нэрэмжит Москвагийн улсын анагаах ухааны нэгдүгээр их сургуулийн профессор А.Ершов үзэж байна.
Хөнгөн хэлбэрээр КОВИД-19 өвчин туссан өвчтөнүүдийн бие организм вирусийг “анзааралгүй” өнгөрөх магадлалтай тул шаардлагатай эсрэг биет үүсэхгүй бол хүнд өвчтөнүүдэд шаардлагатай дархлаа үүсэх нөөц уураг хүрэлцэхгүй байх талтай гэж шинжээч үзэж байна.
Шинэ төрлийн коронавирус шинэ тутам тул энэ вирустэй “танилцах” хангалттай хугацаа өнгөрөөгүй. Гэхдээ энэ вирус SARS вирустэй төстэй тул КОВИД-19-ийн эсрэг дархлаа хоёр жилийн туршид хадгалагдах боломжтой гэж эрдэмтэн таамаглаж байна. Гэхдээ үүний нотолгоо одоогоор байхгүй гэж тэрбээр онцолжээ.
Шинэ төрлийн коронавирус улирлын чанартай тул намар, өвөл идэвхжиж болзошгүй. Халдварын дэгдэлтийг намар гэхэд дарж чадахгүй бол хоёр дахь давлагаа үүсэх бодит аюул бий гэж шинжээч сэрэмжлүүлжээ. Түүнчлэн, хангалттай хэмжээний вакцин үйлдвэрлэхэд вакцин бий болсноос хойш 1.5-2 жилийн хугацаа шаардана гэж эрдэмтэн мөн үзэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
сэтгүүлч бичиг үсэг тайлагдсан хүн үү?
garchigiig eroosoo oilgosongui