ЭМЯ: Нийт 1043 хүн ажиглалтад байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.05/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Одоогийн байдлаар дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 3,6 сая халдварын тохиолдол илэрч, 251 мянган хүн нас барж, 1.1 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийтэд 2,1 сая хүн эмчлүүлж байгаа юм. Халдварын тоогоор АНУ, Испани, Итали, Их Британи, ХБНГУ, ОХУ тэргүүлж байна. 

Монголд 1043 хүн тусгаарлалтад байгаа. Тэдний биеийн байдал хэвийн байна. Дөрөвдүгээр сарын 30-наас энэ сарын 2-ны хооронд гадаадаас тусгай үүргийн 3 онгоц хүлээн авсан. Нийт 821 зорчигчоос эрсдэлтэй гэж үзсэн 45 хүнийг Цэргийн төв эмнэлэгт шилжүүлэн, шалгаж байна. Тэдний дунд хорт хавдартай 6, сахиуртай 12 хүн байна. Дарханд 8, Дорноговьд 104, Сэлэнгэд 4, Баян-Өлгийд 2 хүн ажиглалтад байгаа. 

Эмчлүүлж байсан турк иргэн эдгэрээд дараагийн шатанд шилжсэнээр манайд байсан гадаадын бүх өвчтөн эдгэрч байгаа юм. 

ШУУД ҮЗЭХ

Top