КОВИД 19 | Хятадад хоногт нэг тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

Хятадад хоногт коронавирусний халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлжээ. Уг тохиолдол Шанхайд илэрсэн ба зөөвөрлөгдөж очсон тохиолдол аж.

Урд хөршид коронавирусний батлагдсан тохиолдол 82881 болсон байна. Тэгвэл эдгэрсэн хүний тоо 77853 болж, 4633 хүн нас баржээ.

Өнгөрсөн сарын 26-ны мэдээгээр коронавирус анх илэрсэн Хятадын Ухань хотын эмнэлэгт “Covid-19”-ийн халдвартай нэг ч өвчтөн үлдээгүй гэсэн юм.

Хятадаас гадна Өмнөд Солонгост халдварын тоо огцом буурсан сайхан мэдээтэй байгаа билээ. Дэлхий дахинд халдварын тархалт, нас баралт өндөр байсан Итали, Франц, Испани зэрэг улсад сүүлийн хэдэн өдөрт тархалт, нас баралт мөн буурсан үзүүлэлттэй байжээ. Тэгвэл хойд хөрш ОХУ-д нөхцөл байдал хүнд хэвээр байна.

 

Top