ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой хийсэн цахим уулзалтын үеэр Москва орчмын “Патриот” цэцэрлэгт хүрээлэнд ОХУ-ын Зэвсэгт хүчний гол сүм болон “Дурсгалын зам” цогцолбор баригдаж дууссан тухай мэдээлжээ.
Цогцолборт Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулахад гавьяа байгуулсан 33 сая гаруй хүний нэрс, гэрэл зургийг байрлуулах бөгөөд фашизмын эсрэг хамтран тэмцсэн Монголын ард түмний тусламжийг мөнхөлсөн гэж Шойгу ярив.
Аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ойд зориулж Улаан талбайд энэ онд болох цэргийн сүрт жагсаалын үеэр “Хувьсгалт Монгол” гэсэн бичиг бүхий танк явах аж.
Сергей Шойгу Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг ойн арга хэмжээнд оролцохыг дахин урьж, Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ойн сүрт жагсаалд оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Оросуудтайгаа байсан цагт Монголчууд бид алзахгүй эээ,,,
Удахгүй хэдэн жилийн дараа Монгол газар нутгаа хятад улсад алдаж, монгол хэмээх улс байхгүй болж, орос улс хятадтай хөрш улс болох бололтой.
Сайхан мэдээ байна.