Хятадын “Sinopec” газрын тосны хамгийн том компанийн охин компани болох “Sinopec Yizheng Chemical Fibre” химийн утасны үйлдвэр амны хаалтны дэлхийд хамгийн томд тооцогдох үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.
Тус үйлдвэр 16 шугам хоногт долоон тонн, жилд 13.5 мянга гаруй тонн амны хаалтны нэхээсгүй материал үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь нийт 13.5 тэрбум амны хаалт үйлдвэрлэхэд хангалттай түүхий эд гэнэ. Нэхээсгүй материалыг нь тоос, нян, тоосонцрыг шүүхэд ашигладаг байна.
Дэлхий дээрх хамгийн нэхээсгүй материалын үйлдвэрийг “Sinopec” компани 76 хоногийн дотор барьж, ашиглалтад оруулсан байна. Амны хаалтны зах зээлийн эрэлтийг хангах зорилгоор “Sinopec” компани охин компани болох “Sinopec Beijing Yanshan Petrochemical”, “Sinopec Yizheng Chemical Fibre” үйлдвэрийн шугам барихад 42 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Сэтгэгдэл ( 0 )