Испанийн “Валенси” багийн аргентин тоглогч Эсекьель Гарай, түүний гэргий Тамара Горро нар хоёр сарын дараа хүүхдүүдтэйгээ уулзаж байгаа бичлэгээ инстаграмдаа тавьжээ.
Гарай, Горро хоёр гуравдугаар сарын дундуур хүүхдүүдээ Мадрид хотод байдаг өвөөгийнх рүү нь явуулжээ. Гэтэл хэд хоногийн дараа коронавирусний халдварын шинжилгээ нь эерэг гарсан байна. Эмчлүүлж эдгэсэн ч Испанид хөл хорио зарласан тул хүүхдүүдээ авчирч чадаагүй ажээ. Ингээд 4 настай Шайла, 2 настай Антонио нар аав, ээжтэйгээ уулзаж байгаа бичлэгийг үзнэ үү.
Горро “Хоёр сарын дараа хүүхдүүдтэйгээ уулзлаа. Ямар их санав аа. Энэ манай ээжийн авсан бичлэг шүү. Маш сайхан бичлэг болохоор олон нийтийн сүлжээнд тавьж байна. Сэтгэлээ яаж илэрхийлэхээ мэдэхгүй юм. Өвчин зовлонгоос болоод хүүхдүүдээ хэзээ дахин тэврэхээ мэдэхгүй байлаа” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 1 )
uilav,duu uil yavdal 2 mash sxan toxirson bna. Sxan bichleg xiisen bna,eej ni.