Италийн “Сери А” лигийг ирэх сараас үргэлжлүүлэх санал хүргүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

 

Италийн хөлбөмбөгийн дээд лиг “Сери А” лигийн клубуудын удирдлага, хөлбөмбөгчдийн нэгдсэн хуралдаанаар улирлын тэмцээнийг зургаадугаар сарын 13-нд үргэлжлүүлэх санал гаргажээ.

Уг саналыг Италийн Засгийн газарт албан ёсоор хүргүүлсэн байна.

Засгийн газрын зүгээс одоогоор ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй юм. Италийн Засгийн газрын дөрвөн гишүүн улирлыг цуцлах саналтай байгаа аж.

Италийн хөлбөмбөгийн бүх лигийн багууд тавдугаар сарын 18-ны өдрөөс бэлтгэл эхлэх юм. Бэлтгэлд хамрагдах клубууд бэлтгэлийн өмнө болон дараа шинжилгээнд хамрагдах журам боловсруулжээ.

Хэрэв тухайн клубийн тамирчнаас вирусний халдвар илэрвэл клубийн удирдлага, арын алба, тамирчид 14 хоног тусгаарлагдах юм.

Эх сурвалж: CNN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top