Хабибийн аавын онош КОРОНАВИРУС байжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

Холимог тулааны UFC холбооны аварга Хабиб Нурмагомедовын аав Абдулманап Нурмагомедов Москва хотын эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа талаар бид мэдээлсэн. Сүүлийн хэд хоног тэрбээр ухаангүй байсан ч зүрхэнд нь хийсэн хагалгааны дараа ухаан орсон байна.

Абдулманап Нурмагомедов уушгины хатгалгаа гэж оношлогдон, Москвагийн эмнэлэгт хүргэгдсэн ч цус харвасан юм. Дагестанд байхад нь түүнийг коронавирусний шинжилгээнд оруулах гэсэн боловч татгалзсаар байсан. Харин Москвад хийсэн шинжилгээгээр КОВИД-19 туссан нь батлагджээ.

Түүнээс гадна Абдулманап Нурмагомедов дөрөвдүгээр сарын 24-нд анх эмнэлэгт хэвтэхдээ эмч нарын хэвтрийн дэглэм сахь гэсэн зааврыг үл хайхран, өрөөндөө бэлтгэл хийж, биеэ улам муутгасан гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тэнэг(66.181.186.87) 2020 оны 05 сарын 15

зөрүүд өвгөн үхвэл таарна ухаангүй малууд

0  |  0
тэнэг(103.26.195.213) 2020 оны 05 сарын 15

Дандаа согтуу хүмүүс энэ сайтад ажилдаг байх.Бичсэн зүйлээ эргээд нэг уншаач.Үйлчлүүлэгчээ доромжлохоо болиоч.

0  |  0
Top