Өчигдөр /2020.05.16/ Германы Бундеслигийн тоглолтууд явагдаж, спортоор цангасан балиашгуудын магнай тэнийлээ. Цар тахлын үеийн хорио цээр, шинэ дүрмээр тоглолтууд үзэгчгүй явагдсан.
“Борусси”, “Шальке” багуудын бие халаалт
Сэлгээний тамирчид зайгаа барьсан. Дээр сууж байгаа хүмүүс үзэгч биш багийн албаны хүмүүс юм.
Бөмбөгийг тоглолтын өмнө, завсарлагаагаар байнга ариутгаж байлаа.
Бөмбөг өгдөг хүүхдүүд байхгүй болсон. Тэд хэзээ эргэн ирэх нь тодорхой бус.
Цэнгэлдэх хүрээлэнгийн ажилтнуудын биеийн халууныг хэмжиж үзсэн.
Шинэ дүрмээр ярилцлагыг ингэж өгнө.
“Хайденхайм”, “Бохум” багийн дасгалжуулагч нарын мэндчилгээ
Дасгалжуулагч нар ч хоорондоо зайтай байх ёстой.
Гар барих хориотой.
Сэлгээний тамирчид ч амны хаалт зүүх ёстой.
Гоолын баярыг ингэж тэмдэглэнэ.
Холанд ч бас зайгаа барьж гоолоо тэмдэглэсэн.
“Шальке” багийн удирдлагууд ч бас зайтай.
Бөмбөгийг ингэж арчилж байсан түүх байхгүй.
Булангийн туг ч бас масктай байв.
Дасгалжуулагчтайгаа ч тохойгоор л мэндчилнэ.
2020 оны шинэ ярилцлага.
Сэтгэгдэл ( 0 )