Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 18-наас эхлэн бөх, засуул, ояката, үсчин болон холбооны ажилтнуудаа коронавирусний шинжилгээнд хамруулж байна. Мэргэжлийн спортын холбоодоос анх удаа бүх тамирчдадаа шинжилгээ хийж байгаа нь энэ юм. Сүмо бөхийн холбоо нийт 1000 орчим хүнтэй бөгөөд шинжилгээнд нэг сар зарцуулах төлөвтэй байна.
Холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан Шибатаяма ояката “Өчигдөр хоёр дэвжээний 43 хүнийг хамрууллаа. Цаашдаа ч өдөрт 2-3 дэвжээний дөч орчим хүнд шинжилгээ хийлгэхээр мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна” гэж утсаар сэтгүүлчдэд мэдээлжээ.
Сүмо бөхийн ертөнцөд энэ сарын 13-нд санданмэ зиндааны бөх коронавирусний халдвараар амиа алдсанаас гадна өөр зургаан тохиолдол батлагдсан. Долоодугаар сарын 19-нд Токиод эхлэхээр төлөвлөөд байгаа тэмцээнээс өмнө бүх ажилтандаа эрүүл мэндийн үзлэг хийж дуусгахаар ажиллаж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй, имэйлээр холбоо бариарай.\n\nИмэйл: birothhospital@gmail.com\nWhats програмын дугаар: 33751490980\n\nСайн сайхныг хүсье\nМЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР\nDR MAXWELL