Хабиб Ураза-Байрам баярыг тэмдэглэхгүй байхыг уриалав

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Шинэ төрлийн коронавирусний халдвар ОХУ, тэр дундаа Дагестанд эрчтэй тархаж байна. Энэхүү цар тахлын үед Дагестанд Ураза-байрам баяр дөхөж байгаа юм. Энэ баяраар исламын шашинтнууд гэртээ зочид хүлээн авдаг уламжлалтай.

Дагестаны холимог тулаанч Хабиб Нурмагомедов нутгийнхандаа хандан, Ураза-байрам баярыг тэмдэглэхгүй, эмч нарын зөвлөгөөг даган, гэр гэртээ байхыг уриаллаа.

Хабиб “Дагестанд байдал тун хэцүү байгааг бүгд мэдэж байгаа. Маш олон хүн өвдсөн тул эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна. Олон хүн амь насаа алдлаа. Одоо л бидний нэгдэн нийлж, сахилга батаа харуулах цаг боллоо. Эмч нарын зөвлөгөөг дагаж байж л бид энэ аюултай вирусийг давж чадна. Дагестан төдийгүй Орос орон ч энэ өвчинд бэлэн биш байлаа. Ураза-Байрам баяр удахгүй болно. Энэ баяраар бид айлд зочилдог уламжлалтай ч энэ удаад битгий яваач. Гэр гэртээ үлдээч. Зочин ч битгий хүлээн аваарай. Ингэж байж бид халдварт өвчнийг ялж чадна. Та бүхэн мэдэж байгаа. Аав минь эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Зүрхний өвчин дээр нь коронавирус хавсраад байдал тун хүнд байна. Манай хамаатнуудаас 20 гаруй хүн эмнэлэгт хэвтэж, ихэнх нь нас барсан. Ард иргэд ээ, энэ баяраар гэр гэртээ байцгаая” гэж олон нийтийн сүлжээгээр бичсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR MAXWELL(197.211.61.38) 2020 оны 05 сарын 20

Бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй, имэйлээр холбоо бариарай.\n\nИмэйл: birothhospital@gmail.com\nWhats програмын дугаар: 33751490980\n\nСайн сайхныг хүсье\nМЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР\nDR MAXWELL

0  |  0
Top