В.Путин Хабибийн аавыг эмчлэхэд тусална гэж амлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Дагестаны холимог тулаанч Хабиб Нурмагомедовын аав зүрхний өвчинтэй коронавирусний халдвар хавсарсны улмаас биеийн байдал тун хүнд байгаа талаар бид мэдээлсэн.

Түүний бие сайжрахгүй байгаа тул ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эмчилгээнд нь бүх талын тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн байна.
 

Хабибийн менежер Али Абдель-Азиз ESPN-д ярилцлага өгөхдөө “Хабибийн аав маш хүнд байдалд байна. Үнэхээр хэцүү. Сүүлийн үед Хабиб Ерөнхийлөгч В.Путинтэй байнга холбоотой байгаа. Ерөнхийлөгч эмнэлгийн хамгийн сайн үйлчилгээгээр бүх талын дэмжлэг үзүүлэхээ амласан. Хабиб дэлхийн бүх хүнд хөл хорионы дэглэмээ сахин, гэртээ байхыг уриалж байгаа. Ингэж байж л бид халдварт өвчнийг ялан дийлж чадна гэж хэлсэн” гэж ярьсан байна.  

Хабибийн төрсөн тосгонд 500 хүн коронавирусний халдвар авч, 11 хүн нас бараад байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top