ТЭД БИДНИЙ ТУХАЙ | ОХУ Монголыг байранд нь байлгахыг хүсэж байгаа

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30

-Хоёр улсын хооронд саяхан болсон “жижиг” маргаан бол Москва ардчилсан хөршөө дагуул улс хэмээн үзэж буйн тод илрэл юм-
 

АНУ-ын олон улсын харилцаа, улс төрийн үйл явдлуудыг тоймлон хүргэдэг “Foreign Policy” цахим сэтгүүл ОХУ болон Монгол Улсын харилцааг онцолжээ. Ялангуяа их гүрэн Монгол Улсыг хэзээд өмнөх шигээ бодсоор ирсэн цаашид ч ингэж бодно гэсэн агуулгыг уг нийтлэлээрээ илэрхийлсэн байна. Нийтлэлийг бичсэн Сергей Радченко нь Кардиффын их сургуулийн Улс төр, хуулийн сургуулийн Олон улсын бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал профессор албыг хашдаг Ази, номхон далайн харилцаа судлалаар мэргэжсэн нэгэн аж. Түүний нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.


2020 оны зургаадугаар сарын 24-ний өдөр. Яг энэ өдөр “Улаан талбай”-д аугаа эх орны ялалтын 75 жилийн ойн жагсаал ёслол төгөлдөр болов. Хэдийгээр сарын өмнө энэ ой тохиосон ч цар тахлын хөлд дарагдан ийнхүү энэ өдөр жагссан нь энэ. Яг үүнтэй зэрэгцэн ОХУ-д Владимир Путиныг 2036 оныг дуустал эх орноо удирдах боломжийг олгох “ерөөлтэй” Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асуух санал асуулга эхэлсэн юм. Их гүрэнд ийм үйл явдлууд өрнөж байх хооронд хөрш Монгол Улсад нь УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрөв.

Магадгүй энэ үйл явдлууд хоорондоо ямар нэгэн хамааралгүй мэт харагдаж байж болох юм. Гэхдээ хоорондоо хамаарлын ямар ч сэжимгүй энэ үйл явдлууд өөр хоорондоо холбогдох үл ялиг зүйл бий. Москва баярын жагсаалаас болж Улаанбаатарт дипломат ёсонд баймааргүй хөршөө үл тоомсорлох маягтай хандаж бяцхан маргаан дэгдээж орхив. Хэдийгээр жижиг мэт харагдавч Москва, Бээжингээс ирэх шахалтад Монгол Улс маневр хийх төвөгтэй гэдгийг энэ үйл явдал харуулсан юм.

Монголын үндэсний олон нийтийн телевиз ОХУ-д болох ялалтын баярын жагсаалыг шууд дамжуулахаар төлөвлөж байв. Гэтэл эцсийн мөчид шууд дамжуулалтаа цуцалжээ. Тийм ээ, ялалтын баярын жагсаалыг шууд дамжуулахаар төлөвлөж байсан. Гэвч Монголын зэвсэгт хүчний тодорхой төлөөлөл цар тахлын үед баярын жагсаалд оролцсон нь цаагуураа Монголын Засгийн газар ОХУ-ыг ямагт хүндэлнэ гэдгийг илтгэх тодорхой алхам байлаа. Гэвч энэ цаг мөчид Монгол Улсын дотоодод улс төрийн чухал үйл явдал УИХ-ын ээлжит сонгуультай давхцав. Тийм ч учир шууд нэвтрүүлгийн боломж бололцоогоо даган баярын жагсаалыг шууд дамжуулахаа хойшлуулсан юм. Болсон явдлын дараа төд удалгүй Улаанбаатар хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны ажиглагчид фейсбүүк хуудастаа гомдлын үг постолж орхив. Постын товч агуулга нь Монголын үндэсний олон нийтийн телевиз барууны ашиг сонирхлыг илтэд дагаж байна гэсэн утгатай. Гэхдээ энд нэг өгүүлбэр анхаарал татна “Дэлхий даяар ОХУ-ыг өөрсдийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн, оролцсон хэмээн буруутгах кампанит ажиллагааг өрнүүлж байгаа ба түүндээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн Зөвлөлийг хүчээр татан оруулав уу, эсвэл Зөвлөл нь уг ажиллагаанд санаандгүй нэгдэв үү?”

Монгол Улс Хятадтай хамт Оросын эсрэг, Оростой хамт Хятадын эсрэг, эсвэл хоёулантай нь хамт Барууныхны эсрэг ур дүй сайтай жүжиг тоглосоор ирсэн юм. Гэвч одоо урьдынх шиг харилцааг тэнцвэржүүлж жүжиг тоглоход бэрх болжээ.

Яг энэ мэдэгдэл Монголын дотоодод маргааны шуурга дэгдээж орхив. Болсон явдлын дараа Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн гүйцэхтгэх захирал Л.Нинжжамц ОХУ-ын Элчин сайд Искандер Азизовт захидав илгээсэн юм. Уг захидалдаа ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдлийг “доромж үг ашигласан” гэж дүгнэээд албан ёсоор уучлал гуйхыг шаардсан. Түүгээр ч үл барам Монгол Улсын Ерөнхий сайдаар нэгэн цагт ажиллаж байсан С.Баяр ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдлийг хуучин цагийн Зөвлөлтийн элчин сайдуудтай адилтган үзэж буруушаасан юм. Монголчууд Зөвлөлтийн интерференцийн сүүдрийг яс махандаа ортол мэдэрсэн. Яг үүнийг түүхийн талаас нь жигнээд үзвэл хоёр баримт түүхийн шарласан хуудаст үлджээ.

Нэг нь тус улсын хувь заяа Төв болон Зүүн Европын ихэнх орнуудад давтагдахаас бүр 20 жилийн өмнө Монгол Улс Зөвлөлтийн хиймэл дагуул болсон. Нөгөө талаас 1930-аад оноос Зөвлөлтийг аялдан дагалдагч дотоодын улстөрчдийн шахалтаар тухайн үеийн МАХН шашны эсрэг кампанит ажил өрнүүлэн, их хэлмэгдүүлэлтийн сүүдэрт хэдэн мянган сэхээтэн, улстөрчдийг хүйс тэмтэрсэн юм. Хохирогчдын дунд Йосиф Сталины өөдөөс сөрж өөрийнхөө байр суурийг хүчтэй илэрхийлсэн Ерөнхий сайд П.Гэндэн ч багтаж байлаа. (Тэрбээр Зөвлөлтийн дарангуйлагчийн өөдөөс гаанс шидсэн гэх цуу яриа бий) Түүнийг төд удалгүй Москвад авчирч, улмаар 1937 онд Зөвлөлтүүд цаазаар авсан юм. Түүний залгамжлагч болох А.Амар ч мөн ийм хувь тавилантай нүүр тулсан. Яг л өмнөх шигээ Зөвлөлтөд авчраад 1941 онд цаазалсан байдаг. Цуст тавилангийн цомнолыг “Монгол Сталин” гэгдэх Х.Чойбалсан найруулсан. Тэрбээр Ази тивд Зөвлөлтийн суртлыг дэлгэрүүлэхийн төлөөнөө зүтгэж байлаа. Гэвч түүнийг Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгч Иван Иванов нухацтай хянаж байв. Монгол Улс 1940-өөд онд ах, дүү орны найрамдалт харилцааны хүрээнд фронтын шугам руу бараг хагас сая адуу илгээсэн юм. (Хожим нь дайны фронтод маш тэсвэртэй эрэлхэг хүлэг болох нь батлагдсан) Зөвхөн адуу илгээгээд зогсохгүй танкийн бригад бэлэглэж байсан нь хатуу хяналтад байсан Иван Ивановын зөвлөсний дагуу л болсон хэрэг. Дэлхийн хоёрдугаар дайны нэгээхэн хэсэг болсон Манжуурын тулалдаанд Монгол Улс Японы эсрэг 1945 оны наймдугаар сард Зөвлөлттэй нэгдэн тэмцсэн нь ч мөн түүх болон үлджээ.

Х.Чойбалсангийн залгамжлагч Ю.Цэдэнбал Зөвлөлт засгийн тэргүүнтэй хадаг бариад сүй тавихыг илүүд үзсэн. Тэр ЗХУ-аас Монгол Улсыг Зөвлөлтийн туурганд багтаахыг удаа дараа хүсэж байв. (Зөвлөлтүүд татгалзсаар ирсэн)  Түүний хувьд Зөвлөлт-Хятадын харилцаа илтэд муудах үед эх нутагтаа төдийгүй бүс нутагтаа Москвагийн талд хатуу зогссоор байсан юм. Үүнийг илтгэх нэгэн үйл явдал түүхэнд бичигдэн үлдсэн нь 1962 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын дарга Жоу Энлаитай холбогдохдоо Зөвлөлтийн байр суурийг ямагт дэмжинэ гэдгээ илэрхийлснээр батлагддаг. Ямагт Зөвлөлтийн талд зогссоор ирсэн Ю.Цэдэнбалыг өнөөх л харамсалтай хувь тавилан дагасан юм. Түүнийг 1984 онд Зөвлөлтүүдийн зохион байгуулалтаар Засгийн эрхээс нь түлхэн унагаж “тайван зам”-аар Москвад авчран “тэтгэвэрт гаргасан” билээ. Энэ бүх “хувь тавилан”-г тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачёв зохицуулсан юм. (Зарим талаар Ю.Цэдэнбалын Хятадын эсрэг үзэл нь ЗХУ, БНХАУ-тай харилцаагаа сайжруулах сонирхолд саад хийж байсантай холбоотой)

Монгол Улс дөнгөж саяхан 1980-аад онд л Зөвлөлтийн хиймэл дагуул гэдэг статусаасаа салсан. Урьдын түүхэнд хоёр их гүрний дунд тухгүй хавчуулагдсаар ирсэн энэ улс ардчилсан нийгэмд шилжмэгцээ “гуравдагч хөршийн бодлого”-оо тодорхойлж, баруунтай харилцаагаа идэвхжүүлж, улам хөгжүүлэхийг чармайх болов. Түүгээр ч зогсохгүй Монгол Улс ардчилсан засаглалыг улам бэхжүүлж, олон намын тогтолцоотой болсон. (Хоёр том нам давамгайлах системтэй болсон) Хоёр том хөршөө бодвол үг хэлэх, жагсаал цуглаан зохион байгуулах, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх боломж харьцангуй нээлттэй.  Ний нуугүй хэлэхэд геополитикийн байрлалаасаа шалтгаалаад олон жилийн турш жүжиг тавьсаар ирсэн. Энэ чухам ямар жүжиг вэ гэвэл Монгол Улс Хятадтай хамт Оросын эсрэг, Оростой хамт Хятадын эсрэг, эсвэл хоёулантай нь хамт Барууныхны эсрэг ур дүй сайтай жүжиг тоглосоор ирсэн юм. Энэ бол дипломат ёс өндөр хөгжсөний тод илрэл. Гэвч одоо урьдынх шиг харилцааг тэнцвэржүүлж жүжиг тоглоход бэрх болжээ. Сүүлийн үед ОХУ, БНХАУ-ын харилцаа улам нягтрах болов. Далайд гарцгүй гэдэг байгаль эхээс заяасан нэг том дутагдал нь хоёр том хөршөөсөө улам хамааралтай болох ирээдүйг дагуулж байна. Улам нягтарсан энэ үед хоёулантай нь жүжих амаргүй.

Гэвч саяхан болж өнгөрсөн ОХУ-ын Элчин сайдын яамны энэ мэдэгдэл Монгол Улсын ардчилал, тусгаар улс болсныг Москвад бүрэн хүлээж аваагүй байгааг харуулж байна.

Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын санаачилсан Евразийн эдийн засгийн санаачилга дээр өөрийгөө Владимир Путины “найз” гэж “сурталчилсан”. Яг үүнтэй адилаар БНХАУ-д ч ийм байдалтай хандсан билээ. (Саяхан БНХАУ-д коронавирустэй тэмцэхэд нь зориулж 30 мянган хонь хандивлажээ) Түүгээр ч үл барам Хятад, Оросын удирдлага дор байдаг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэхээр зорьж буй. Түүний өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 онд болсон ялалтын баярын жагсаалд оролцохдоо Монгол цэргүүдийг оролцох санаачилга гаргаж байсан нь дипломат талаас нь харвал Орос руу нүүрээ чиглүүлсний тод илрэл. Энэ нь ч дотоодын улстөрчдөд ихээхэн таалагдсан.

Гэвч саяхан болж өнгөрсөн ОХУ-ын Элчин сайдын яамны энэ мэдэгдэл Монгол Улсын ардчилал, тусгаар улс болсныг Москвад бүрэн хүлээж аваагүй байгааг харуулж байна. Тэд бардамнахгүй байж, хэлсний дагуу хийж, хэрэв үгүй бол Хятадтай илүү сайн харьцах эсэхээ харуул гэж тулгасан.

Элчин сайдын яамны гаргасан маргаан фейсбүүк постоор илэрхийлэгдсэн нь шинэ гарч буй хэв маяг гэж тодорхойлж болно. Сүүлийн үед дэлхийн хоёрдугаар дайны түүхтэй холбоотой хэт нэг талын мэдээллийг сошиал медиагаар тараах болсон нь олон улсын судлаачдын анхааралд өртөж байгаа. Энэ мэт түрэмгий, зориуд доромжлон гутаасан нийгмийн мэдээллийн кампанит ажлын зорилго нь тодорхойгүй ч үр нөлөө нь тодорхой байна. Зорилтот улс орнуудад хэлэлцүүлэг өдөөх замаар ОХУ-ын “хатуу” дүр төрхийг бий болгоход эдгээр мэдээлэл ихээхэн тус болох болно. Үүнд ОХУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны гаргасан үйлдэл ч хамаарна. Гэвч энэ мэт арга хэрэгсэл нь Европын бусад улс орнуудад ямар ч үр дүн үзүүлэхгүй. Угаасаа тэд В.Путины дэглэмийг эсэргүүцдэг. Харин Монгол Улсад энэ боломж хязгаарлагдмал. Энэ нөхцөл байдлыг Москва мэдээж мэдэрсэн байж таараа.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гаргасан маргаан уг нь шуугиан дэгдээх асуудал огт биш. Монголын үндэсний олон нийтийн телевиз жагсаал цацахаас татгалзсан ч Зэвсэгт хүчний төлөөлөл нь Улаан талбайд жагссан. Элчин сайдын яам энэ дуулиантай постоосоо уучлал эрэхээс үл хамаараад үр дүн нь цаашдаа гашуун ч байж мэдэх юм. Жирийн монголчууд энэ гашуун амтыг мэдэхийн дээдээр мэднэ.


Эх сурвалж: Foreign Policy 

 

 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 09

heden myangan jil horshyyd baisan, baih ch bolno......ene delhiid nyygeed yavdag uls gyren baihgui bolson. Mongol ups horshyydteigee yah harizahaa mednee....yuch medehgui hudlaa taamag hiideg ene gadniihnii dygneltend horvoo delhii, tyynii tyyhiig medehgui malnuud l itgedeg baih .

0  |  0
Зочин(66.181.161.80) 2020 оны 08 сарын 09

Крымийн жижиг оросууд их томоо юм ярьдаг болжээ.

1  |  0
Tusgaar uls(150.129.140.20) 2020 оны 08 сарын 09

Muu ch sain ch ardchilal aa hamgaalj yavah heregtein bn daa!

3  |  0
Монгол (211.109.243.39) 2020 оны 08 сарын 09

Хужаагийн явуулга Баабар мэтийн нөхдүүдийн үзэл санаа илт үнэртэж бна

1  |  0
teneg bodol(66.181.161.41) 2020 оны 07 сарын 01

tsusaar gagnagdsan holboos tiimch amarhan tasrahgvi. hytadduud oh bolj deee oros oron hytdadtai ih svvlreh ym. yrn bol mongol ulsiig hytad awlaa gej bodhod ors uls ugaasaaa ganhaj ehelne. Oros uls mongol ulsiig demjeed hogjuulej chadwaas ors oron ahiad heden myngan jil orshin togtonno. Hytad mongoltoi negdeed uuschuul tegeed urn delhii yuhan baihaw dee

1  |  0
teneg bodol(66.181.161.41) 2020 оны 06 сарын 30

tsusaar gagnagdsan holboos tiimch amarhan tasrahgvi. hytadduud oh bolj deee oros oron hytdadtai ih svvlreh ym. yrn bol mongol ulsiig hytad awlaa gej bodhod ors uls ugaasaaa ganhaj ehelne. Oros uls mongol ulsiig demjeed hogjuulej chadwaas ors oron ahiad heden myngan jil orshin togtonno. Hytad mongoltoi negdeed uuschuul tegeed urn delhii yuhan baihaw dee

0  |  0
Baatarjaw(192.82.67.96) 2020 оны 06 сарын 30

Gadnii humusiin ugeer ug hiihee boli.tednii hen ni ch bai bidniig dotoodod ni hagruulj zahirah bodlogo barij bgaa.eswel amerik bidniig orostoi muudaltsuulah bodlogoor ynzynziin ym bichij bj ch medne.gadnii humuus hen yu gej ch bichij bsan bid ewtei bh yostoi

0  |  0
Boljiishd(60.95.156.110) 2020 оны 08 сарын 09

Tsaashdaa ch Mongol uls jujigleseer baih bolno. Yaadiin huugeer bers idiishd. Turuulj orj irwel terniih ni hohi bolno. Hytad Americtai asuudaltai bga bolhoor Mongolruu orj irehgui. Harin Orosuud Hytadtai hariltsaagaa deeshluulehiin tuld Mongold orj irehgui. America als uchiraas shuud manaid orj irj chadahgui. Yaadiin chadaj bgaa yumand ataarhaad shees chine haha

1  |  0
...(66.181.180.81) 2020 оны 08 сарын 09

Тэгээд л хэдэн долдой пиз нууд орос орос гээд үхчих гээд малнууд доромжлуулж байхдаа таарсан ацнууд. Овоо чанга дуугарсаныгаа хужаагаар нь дуудаад л. Орос ац долоогчидоо та нарт яг баасны ялаа нар. Өөрийн сэтгэхүйгүй илжигнүүд. Оросууддаа, хятадууддаа балбуулж байхдаа таарсан биеэ үнэлэгчид. Тэр 2 чинь ах дүү болчихоод чамайг доромжлоод байхад өмхий ацанд нь хошуугаа хийх гээд зүтгээд байдаг батганууд

3  |  4
Коминтерн(150.129.143.232) 2020 оны 07 сарын 01

Угаасаа л ОХУ дагуул улс. Үгүй гэж хэлэх хүмүүс ч тэр үгэндээ эргэлзэж байгаа.

0  |  4
Иргэн монгол(66.181.186.182) 2020 оны 06 сарын 30

ҮЗЭЛ СУРТЛЫН ХОРЛОН СҮТГЭХ АЖИЛЛАГАА,АНУ ТЭРГҮҮТЭЙ БАРУУНЫ КОЛОНЧЛОГЧДЫН АРГА БАРИЛ ХЭВЭЭРЭЭ,ТҮҮНИЙГ ДАГАН БАЯСАХ УРВАГЧИД МАНАЙД БАЙ СААР БАЙНА .

4  |  0
Baldorj (202.55.188.89) 2020 оны 06 сарын 30

Tsagaachid has hayadag zangaaraa l

0  |  0
Иргэн(103.229.122.187) 2020 оны 07 сарын 01

Хуучин ЗХУ баярыг бид үзэх шаардлаггүй.Бид өөрсдийн замаар ирээдүйг бүтээнээ

4  |  1
Xxa(66.181.186.23) 2020 оны 08 сарын 09

Oros Mongoliig hagaralduulah gesen setgulchin bodol bna. Ug ni orosiin elchingees undesnii televized gargasan shuumj bolhoos Mongol ulsad bish. Ugasa uur 2 3 televiz uls dayar shud damjulsan

4  |  1
Зочин(66.181.161.36) 2020 оны 07 сарын 01

Юм үргэлж нэгээрэй байна гэж байхгүй шүү орос хятад хоёр үргэлж хүчирхэг байхгүй монгол үргэлж тарчиг байхгүй нэг л өдөр байр нь золигдон тэр цагт монгол түмэн амссан гашуун зовлонгоо хэд нуглаж бариндаа та нарт

8  |  0
Утгагvй тэнэг алхам(66.181.161.20) 2020 оны 06 сарын 30

Ялалтын парадыг зурагтаар гаргах сонгууль хийх хоер ямар хамаа байна аа. Зарим нэр дэвшигч нарын барууны спонсор агаа нар нь уурлана гэж чацга л алдаа биз. Тэрнээс сонгууль будлиантуулах парад гэж юу байсан юм эргvv ацнууд вэ

2  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 01

Нинжжамц гээч харваас хужаа авгай шт угаасаа Оросоос холдуулж хар хятадын хоол болгох сонирхолтой эрлийз балай авгай байгаа юм Цэвэр Монголчууд Оросыг дагаж амь гарна үгүй бол хор хужаа залгина өөр юу ч алга ийм л тавилан байна.Одоо уул уурхайн лицензийн 90% хар хятадууд авсан Монгол идэгдэхэд маш ойрхон ирэх жил хужаагийн өрийг төлөх асуудалд л нутгаа алдах магадлал маг өндөр бна.Хужаагийн эрлийзүүдийг зайлууож устгах хэрэгтэй бна манайхан энэ том аюул корона хужаа шүү.\n

3  |  4
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 01

Нинжжамц гээч харваас хужаа авгай шт угаасаа Оросоос холдуулж хар хятадын хоол болгох сонирхолтой эрлийз балай авгай байгаа юм Цэвэр Монголчууд Оросыг дагаж амь гарна үгүй бол хор хужаа залгина өөр юу ч алга ийм л тавилан байна.Одоо уул уурхайн лицензийн 90% хар хятадууд авсан Монгол идэгдэхэд маш ойрхон ирэх жил хужаагийн өрийг төлөх асуудалд л нутгаа алдах магадлал маг өндөр бна.Хужаагийн эрлийзүүдийг зайлууож устгах хэрэгтэй бна манайхан энэ том аюул корона хужаа шүү.\n

3  |  2
зайл оросууд(45.135.186.104) 2020 оны 06 сарын 30

яах вэ та нар бид нараас түрүүлж байхгү болно доо. өөрсдийгөө хичээвэл барав гэдгээ мэдэхгүй байгаа бол хохь чинь. Та нар хэд задраад нэгнээ талж байх вий дээ удахгүй, цаг чинь ирнэ. Монгол бол яаж ийгээд учраа олно, та нар шиг хавь ойрыг хамарч өөрсдийгөө хар нүхэнд унагахгүй.

2  |  0
зайлаа иванууд(45.135.186.104) 2020 оны 07 сарын 01

новшийн мангадууд үхэж далдраасай. дагз сэтгэлгээтэй, цаанаасаа нэг хөлдүү тариачид, хамаг сороо устгачихсан, улс нь бүр дампуурчихсан. зүгээр байхгүй бас бусдыг өөрсөд шигээ байлгах сонирхолтой новшийн КГБ-ийн үр хөврөлүүд.

4  |  0
Zochin(183.199.113.101) 2020 оны 06 сарын 30

Orosuudad nuur ogch bolohgui ted zerleg

4  |  1
Uhna(183.199.113.101) 2020 оны 06 сарын 30

Estoi orosuudad nuur ogch bolohgui darlaj Baghdad danjaad

2  |  0
Hoorhii bid(120.230.113.0) 2020 оны 07 сарын 01

Yag baigaagaar no l bichsen bainasht. Daanch odoogiin mongold dandaa dordos, ger sahiuliin udamtai humuusiin ach zee nar ni uldchihsen bolohoor hoorhii amar taivan untah devsger, hool undaa l bodno. Tiim bolohoor oros oros oros kkk. Halhchuup aimhai shu de chaavaas. Oodoos ni alna shu geed gants udaa unemshultei helehed l gololzood yavchihna. Aimhai yum hoino yag l nohoi shig, dallasan gazar ni uzegdej, dalaisan gazar ni suulee hvavchaad dald orj baidag. Novshiin oros manjuud zorigtoi, hun shig setgedgeer ni oiraduudiig hyadag ni uchirtai baih. Halhuud bol yamar ch asuudal bish, ugaasaa ohid

1  |  3
Хуц(202.9.46.202) 2020 оны 07 сарын 01

ЯНКУУДАА ӨӨРСДӨӨ Л ӨӨРСДИЙН ДОТОРХИ ХАРЖИЛТ БОЛООД ДОТООД СӨРГӨЛДӨӨНДӨӨ АНХААРЧ ҮЗ ПИЗДАНУУД ӨӨРСДИЫН ХАРГИС БАЙР СУУРИА АЛДСААР БАЙГААДАА ХАР САНААТ ТОЛГОЙГОО АЖИЛЛУЛЖ ҮЗ

5  |  1
safd(142.117.55.116) 2020 оны 07 сарын 01

Oros hulmasnuud hezee ch hend ch hundetgeltei handana gej baidaggui um shuu. Ted zuvhun aih medremjiig l medne. Ugui bol taniig zugeer l doromjilno. HUlmasnuudiig mongol ruu shagailgah hereggui

7  |  3
Top