АНУ “нисдэг Чернобыль” бүтээхгүй байхыг уриалжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 22

АНУ цөмийн хөдөлгүүртэй шинэ төрлийн пуужин бүтээх, нэвтрүүлэхээ зогсоохыг ОХУ-д уриалж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн зэвсэглэлийг хянах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Маршалл Биллингсли мэдэгджээ.

Тэрбээр ийм төрлийн зэвсэг огт байж болохгүй гээд цөмийн хөдөлгүүртэй далавчит пуужинтай байх шаардлага байхгүй гэж онцолжээ. Түүний хэлснээр, энэ бол нисдэг Чернобыль гэсэн үг. Нислэгийн үеэр ямар цацраг идэвхт хаягдал гаргахыг төсөөлөөд үз” гэж Биллингсли Сенатын гадаад хэргийн хорооны сонсголын үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр ийм төрлийн зэвсэг бүтээхээ зогсоох шаардлагын тухай Оросын түншүүддээ хэлсэн гэж тодруулжээ.

Сенатын хороо Биллингслийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын зэвсэглэлийг хянах, олон улсын аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогчийн албан тушаалд томилох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

2018 оны гуравдугаар сарын 1-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд хандсан илгээлтдээ "Кинжал", "Авангард", "Буревестник зэрэг хэт авианы цогцолбор, “"Пересвет" лазер зэвсэг, “Посейдон” цөмийн шумбагч онгоц зэрэг стратегийн зэвсэглэлийн шинэ төрлийн талаар дурдаж байжээ. Шинэ төрлийн зэвсгийн таларх асуудлыг 2020 оны зургаадугаар сарын 22-23-нд Вена хотноо болсон АНУ, ОХУ-ын стратегийн тогтвортой байдлын талаарх зөвлөгөөн дээр хэлэлцэж байсан гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.15.114) 2024 оны 04 сарын 01

Арчилалаар халхалсан нацист Америк дэлхий дахинд дайн дэгдээж булаан дээрэмдэхээр л зогсоочихвол хэн тэднээс хамгаалах гэж зэвсэг бүтээх билээ. Өөрийн толгой дээрх өвсийг хараагүй байж байж бусдын хэрэгт хошуу дүрэх юу билээ.

1  |  0
Зочин(64.119.25.7) 2024 оны 04 сарын 01

Америк дэлхий дахинд дайн дэгдээж булаан дээрэмдэхээр л зогсоочихвол хэн тэднээс хамгаалах гэж зэвсэг бүтээх билээ. Өөрийн толгой дээрх өвсийг хараагүй байж байж бусдын хэрэгт хошуу дүрэх юу билээ.

5  |  1
258(203.91.112.133) 2020 оны 07 сарын 23

ОХУ харгис юмаа

0  |  1
258(203.91.112.133) 2020 оны 07 сарын 23

ОХУ харгис юмаа

0  |  1
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 22

Балай худалч америкаар заалгахгүй хог америк өөрсдөө ийм зэвсэг бүтээж байж донгосохоо боль ацнууд минь.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 22

Балай худалч америкаар заалгахгүй хог америк өөрсдөө ийм зэвсэг бүтээж байж донгосохоо боль ацнууд минь.

0  |  0
So sad(202.21.108.245) 2020 оны 07 сарын 22

Иракт цөмийн хорт хаягдалтай сумаар буудаж, өөр нутагт цөмийн хаягдалаа булшилсан АНУ цөмийн хөдөлгүүртэй пуужин хийхэд гайхах юмгүй.

1  |  1
irgen(31.165.231.3) 2020 оны 07 сарын 23

ed naraar zaalgahuu, oorsdoo ih horlontoi uls baij dongosood hordoj yhlee

1  |  2
Top