Засмал зам дээгүүр таардаг хүний тамгалсан мөрүүд гунигтай ч юм шиг, бодлогоширмоор ч юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Тухайн үеийн засвар үйлчилгээ дуусаагүй, цемент шохой нь хатаж амжаагүй байхад дээгүүр нь туугаад гарсан том, жижиг мөрүүд хэний мөр юм бол. Зундаа бороо ус тогтож, намартаа навчис тунарч, өвөлдөө мөс зайрмагтаж, хавартаа элс шороогоор дүүрсэн хэн нэгний тамгатай мөрүүд их биш ч энд тэнд таардаг. Хүн ер нь гишгэсэн газраа харж явах хэрэгтэй юм шиг. Та ямар үйл тарьсан бэ гэдгээ эргэн бодмоор ч юм шиг. Магадгүй та хэн нэгний сэтгэлд мөнөөх өвдөл цөвдөл мөрүүд шиг арилахааргүй шарх үлдээсэн юм биш биз. Эсвэл мартагдахааргүй дурсамж болж үлдсэн ч юм билүү. Сайн, муу ч мөр л бол мөр. Хэзээ ч арилахгүй. Тэр л мөрөөр таны үр хүүхэд гишгэж явна гэдгийг мартаж болохгүй. Тиймээс та үргэлж сайн сайхан үйлийн жимээр л алхаарай.
Сэтгэгдэл ( 0 )