БНАСАУ-ын хакерууд дэлхийн банкнуудаас хөрөнгө хулгайлдаг уу

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

БНАСАУ-ын хакерууд дэлхийн улс орнуудын банкнуудын үйлчлүүлэгчдийнх нь данснаас мөнгө хулгайлах, бэлэн мөнгөний машинаас байгаа бүх бэлэн мөнгийг авах зорилгоор банкнуудын компьютерын сүлжээг эвддэг гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны дэргэдэх Кибер аюулгүй байдал, харилцаа холбооны Үндэсний нэгдсэн төв, Холбооны мөрдөх товчоо, Сангийн яамнаас гаргасан хамтарсан мэдэгдэлд онцолжээ.

2020 оны хоёрдугаар сараас эхлэн Хойд Солонгос луйврын аргаар олон улсын мөнгөн гуйвуулга хийж, бэлэн мөнгөний машинаас бэлэн мөнгө авах зорилгоор дэлхийн хэд хэдэн улс орны банкинд цахим халдлага хийсэн гэж мэдэгдэлд дурдсан байна. АНУ-ын хууль сахиулах байгууллагууд Солонгосын Ардын армийн Төв штабын тагнуулын газрыг “Fast Cash” нэртэй ажиллагаа явуулсанд буруутгажээ. Вашингтоны үзэж буйгаар, энэ ажиллагаа 2016 онд эхэлсэн бөгөөд сүүлийн үед хүрээгээ тэлж, илүү нарийн болсон гэнэ.

Өнгөрсөн тавдугаар сард БНАСАУ-ын эрх баригчид Пёньяны зүгээс Вашингтоны эсрэг цахим халдлага хийж байна гэх мэдэгдлийг үгүйсгэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top