Ихэнх япончууд Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сугаг Японы Ерөнхий сайдын албан тушаалыг хашихад хамгийн тохиромжтой хүн гэж үзэж байгаа нь “Асахи” сонины баасан гарагийн /2020.08.04/ дугаарт нийтэлсэн социологийн дүн харуулжээ.
Судалгаанд оролцогчдын 38 хувь нь Ёшихидэ Сугаг дэмжсэн бол Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишида 25 хувийн дэмжлэг авчээ. Харин гадаад хэргийн сайд асан Фумио Кишидаг иргэдийн таван хувь дэмжээ. Ингэхдээ судалгаанд оролцогчдын 28 хувь нь эдгээр нэр дэвшигчийн аль нь ч дээрх албан тушаалд тохирохгүй гэж үзсэн байна.
Түүнчлэн судалгаанд оролцогчдын 45 хувь нь дараагийн Ерөнхий сайд Абэ Шинзогийн бодлогыг үргэлжлүүлэх ёстой гэж үзжээ. Ийм байр суурийг Ёшихидэ Суга энэ сарын 2-ны өдөр Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвших болсноо зарлах үеэр мэдэгдэж байсан билээ. Харин судалгаанд оролцогчдын 42 хувь нь Абэгийн бодлогыг үргэлжлүүлэхийн эсрэг байр сууриа илэрхийлжээ.
Ёшихидэ Сугаг шадар сайд, сангийн сайд Таро Асо, Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никаи зэрэг гол гол фракцын тэргүүнүүд дэмжихээ илэрхийлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )