Ёшихидэ Сүга Японы шинэ Ерөнхий сайд болох нь тодорхой болов

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14


Японы эрх баригч Либерал ардчилсан намын тэргүүнээр Ёшихидэ Сүга сонгогджээ. Энэ сарын 16-нд Японы парламентын хоёр танхим түүнийг Ерөнхий сайдаар батламжлах юм.

Ёшихидэ Сүга 377 санал авсан, түүнтэй хамт өрсөлдсөн Кишида Фүмио 89, Шигэрү Ишиба 58 санал авчээ. Японы Либерал ардчилсан намын их хуралд тус намаас гарсан 394 хууль тогтооч, 141 төлөөлөгч оролцжээ.

Ёшихидэ Сүга Либерал ардчилсан намын тэргүүнээр 2021 оны есдүгээр сар буюу Абэ Шинзогийн бүрэн эрхийн үлдсэн хугацаа дуусах хүртэл сонгогдож байгаа бөгөөд парламентын доод танхимын сонгууль мөн оны аравдугаар сарын 21-нээс өмнө болох юм.

Ёшихидэ Сүга 1948 оны арванхоёрдугаар сарын 6-нд Акита мужид төржээ. Тэрбээр 1973 онд Токио дахь Хосэй их сургуулийг хуульч мэргэжлээр 1973 онд дүүргэжээ. 1975 оноос Ёшихидэ Сүга Төлөөлөгчдийн танхимын гишүүний нарийн бичгийн даргаар 11 жил ажиллаж, 1994 оноос гадаад худалдаа, аж үйлдвэрийн яаманд ажиллаж байгаад 1987 онд Ёкохама хотын зөвлөлийн гишүүн, 1996 оноос хойш Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр хэд хэдэн удаа сонгогдож байв. 1997 онд Либерал Ардчилсан намын Ёкохама дахь салбарыг тэргүүлж, 2001 онд Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, 2005 онд дотоод хэрэг, харилцаа холбооны тэргүүн дэд сайд, дотоод хэрэг, харилцаа холбооны сайдын албыг тус тус хашиж байжээ. Сүга нь 2007 оны аравдугаар сараас Либерал Ардчилсан намын дэд дарга, 2012 оны есдүгээр сараас Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, 2012 оны арванхоёрдугаар сараас сайд нарын танхимын тэргүүн нэрийн бичгийн даргаар ажиллажээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top