Хятад улс Тайванийн хоолойгоос холгүй цэргийн сургуулилт хийж эхэлжээ. Энэхүү арга хэмжээний гол зорилго БНХАУ-ын бүрэн эрх байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах явдал юм гэж тус улсын батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Жэн Гоцян мэдэгдсэн байна.
АНУ-ын Төрийн департаментын орлогч дарга Тайваньд айлчилж буй талаар тэрбээр “Хятадын Ардын чөлөөлөх армид Тайванийг тусгаар тогтнуулахад чиглэсэн аливаа гаднын нөлөө, салан тусгаарлах ажиллагааг таслан зогсоох, БНХАУ-ын бүрэн эрх байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах хатуу хүсэл эрмэлзэл, бүрэн итгэл, хангалттай нөөц бий” гэж онцолсон байна. Гоцян Тайвань нь БНХАУ-ын нэгэн хэсэг гээд Хятадын эрх баригчид Вашингтонд Тайваньтай албан ёсны харилцаа холбоогоо зогсоохыг уриалсан гэж сануулжээ.
Пүрэв гарагт /2020.09.17/ АНУ-ын төрийн департаментын орлогч дарга Кейт Крач Тайбэйд мөн гурван хоногийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн билээ. Тэрбээр 1979 оноос хойш энэ аралд айлчилж буй АНУ-ын Төрийн департаментын анхны өндөр албан тушаалтан болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
TAIWANI ZASGIIN GAZRIIN BARIMTAAR BOL HYATADIN HOID HESEG MANJURIN GAZAR NUTAG, BEJINGIIN AR TAL NI OROS MONGOLIN EZEMSHIL BAIH YOSTOI 45
Хужааг бут цохих хэрэгтэй.