ОЛОН ӨНГӨ: Намар намрын гуниг

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 11

Намар намарт навчистай хамт газарт шингэчихсэн аавыгаа их санадаг. Намрын шаргал нар нүүрээ буруулж, цас хялмаалсан хуйсгануур өдөр Нарангийн энгэрт эцгээ нутаглуулчихаад буцахад шимшрэл, харуусал зүрхээр шивж байсан сан.  

Тэр жилийн өвөл юутай хүйтэн байв аа. Жилийн жилд гэрээ дулаалдаг аавын минь эзгүйг тэгж айхтар мэдрүүлсэн сэн.

Анхны өгүүллэг, анхны ном, гадаад найздаа бичсэн хамгийн анхны захидал, ирээдүйн тухай жигүүртэй мөрөөдлүүд... бүгд аавтай минь холбоотой. Эргээд бодохуй, хажууд чимээгүйхэн дүнхийн байдаг “Аав” гэдэг сүмбэр уул нурахад энгэр нөмөрт нь дураараа дэрвэж, ээл түшгийг нь тааваараа хүртэж явсан бүхэн өнчирч үлддэг юм билээ.

Хагацалд жиндсэн тэр жил С.Жавхланг “Зүүдэнд уяатай аав”-аа дуулахад хацар даган нулимс бөмбөрөөд тогтдоггүй сэн.

Томоогүй өссөн танхилнасанд минь

Тоотой зандарсан дөлгөөн аавынхаа

Хэлсэн бүгдийг сэтгэлдээ тунгааж

Хэрэг болгон анзаарсан чбил үү дээ

Сартай мандаж

зүүд эргэсэн

Сайхан ааваа өрөвдөөдбайх юм аа

Өглөг хайрыг нь хариулж амжаагүй

Өөрийгөө би зэмлэмээрболох юм аа...”

Намар намарт аавыгаа л их санана. Насны намраа үзэлгүй харвачихсан монгол аавуудыг бодохоор харамсана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top