Мэттью Макконахи: Намайг эрэгтэй хүн хүчирхийлж байсан

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

Оскарын шагналт жүжигчин, 50 настай Мэттью Макконахи хүчирхийлэлд өртөж байсан талаараа нуулгүй ярьжээ.

Тэрбээр “15 настай байхад минь бэлгийн харилцаанд орохыг албадан тулгаж байсан. Гэрлэхээсээ өмнө бэлгийн харилцаанд орвол тамд очно гэдэгт би итгэлтэй байдаг байсан” гэжээ.

Дээрх явдлаас гурван жилийн дараа Мэттьюг эрэгтэй хүн хүчирхийлжээ. Тэрбээр бэлгийн хүчирхийлэлд өртөх үеэрээ фургоны арын суудалд ухаангүй байсан аж.

Мэттью Макконахи 2012 онд Бразилын модель Камила Алвестай гэрлэж, гурван хүүхдийн эцэг, эх болсон билээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top