Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЖЮ ВЭНЬ ЛУН, ЧЫ СҮН ЛИНЬ-ГИЙН ГАЗРЫГ ХҮЧЭЭР ЭЗЛЭВ
ЛУ ЖЫ ШЭНЬ, ВА ГУАНЬ СЫ СҮМД ГАЛ ТАВИВ
Өгүүлэх нь, Хуа хуушаан Лу Жы Шэнь тэр сүм үүдэнд хүрвээс үүдхаалгагүй дөрвөн этгээдээс нурж эвдэрсэн нэгэн хэрэггүй болсонсүм мэт. Үүний дотор Лу Жы Шэнь орж үзвээс хүнгүй. Түүнээс нэгэн гэрторвоос тэр дотор хэрэгсэл сав зүйл огт үгүй. Хуа хуушаан гаргаж өөр нэгэнгэрт орвоос нэгэн хэдэн өвгөн хуушаан сууж баймуй. Царай байдлыг үзвээсбүгд өлбөрч үхэхэд хүрсэн янзтай. Тэднээс хоол бадарлая хэмээсэнд хуушааннар бид гурван хоног хоол олж идсэнгүй байтал чамд юуныг өгөх билээхэмээсэнд, Хуа хуушаан: - та бүү худал хэл яахан будаагүй баймуй хэмээсэндтэрхүү хуушаангууд өгүүлрүүн: - та мэдэхгүй энд хоёр дээрэмчин ирж энэсүмийн аливаа юмыг талж аваад явсанд, манай бусад хуушаан нар тустусдаа амиа олцгоохоор явсан. Эдгээр учрыг цэргийн түшмэдэд мэдүүлэвчхулгай нар хүнийг айлгаж, гал тавих зэргээр хүнийг хорлох тул айн халдаххүн үгүй. Нэгэн нь овог Цуй увдисын цол Дао Чэн, нэгэн нь овог Чю цол ФэйТянь энэ хоёр цөм дээрмийн тэргүүн явсан, ард ялаас айж хуушаан болжээхэмээн хэлэлцэж байтал сонсвоос гадна хүн дуу дуулах чимээ буй. Хуахуушаан чимээнээр гадагш гарч харваас, толгойгоо бүсээр ороосон нэгэнхүн амандаа дуулж, мөрөнд архи загас мах сэлтийг дамнасан нэгэн хуушаанёсны хувцас өмссөн нэгэн хүн явж байсныг чанад этгээдээс нэгэн хүн тэрдамнууртай хүнийг даллаж баймуй. Хуа хуушаан тэрхүү хуушаан нараасэнэ нь ямар хүн буй хэмээн асуусанд саях манай хэлсэн тэр хоёр дээрэмчхуушаан нарын нэг нь тэр болой хэмээсэнд тэртээ талд нэгэн модны ёроолднэгэн дэвсгэр дээр гажуу түрэмгий байдалтай хав хар царайтай хуушаан дэргэдээ нэгэн бага охин суулгаж цээж өвчүүгээ ярж суумуй.
Юм дамнасанхуушаан түүний дэргэд хүрч, архи загасны махыг тавьж байтал Жы Шэньхүрч очихыг тэр хуушаан үзээд гэнэт цочин босон харайж, гараа өргөж,нуруу мөхөсхийн ёсолж, номын ах хаанаас ирэв. Дээш морилж суу, архибудаа өргөсүгэй хэмээсэнд Хуа хуушаан тэднээс асууруун: - та нар энэсүмийн тойдыг юунд хөөн явуулж, зул хүж тойдын цав цай хөрөнгийг талжавав хэмээн царайгаа барайлган асуусанд тэр хуушаан өгүүлрүүн: - ах бүүуурла, бид учрыг гаргаж хэлье. Энэ сүм болбоос тариалан төмс их элбэгтэйбайсан нь тэр хэдэн хөгшин хуушаан нар архи ууж, эмс охин лугаа самууранбайж, нэгэнт сүйтгэн бүрэлгэж барсаны хойно бид хоёр сая ирсэн. Бид харинэнэ сүмийг тахин, хуучин ёсоор болгох санаатай байдаг асан хэлэхэд ЖыШэнь: - энэ охин юунд чам лугаа хамт суумуй хэмээсэнд: - энэ нь өмнөх Ван овогт айлын гэрээс будаа зээлэхээр ирсэн болой хэмээсэнд Хуа хуушаан:-бүү худал өгүүл хэмээн зандарсанд тэр хоёр хуушаан мөн айхгүй босонхариу ирээд, зэргээр сэлэм барин дайран ирэхэд Хуа хуушаан мөн таягаагаргаж харилцан занчилдаж нэлээд удаа болж Хуа хуушаан гэдсэнд идэш эсолсон тул тэнсэл муудаж, тэндээс огцрон зайлж шугуй модны дотор орвоостэр дотроос нэгэн хүн босон харайн зайлъя гэтэл Лу Жы Шэнь түүнийхойноос ихэд хашхирсанд тэр хүн инээн өгүүлрүүн: - чи юунд намайг дуудавхэмээхэд Хуа хуушаан дуун эс гарсанд тэр хүн сэлмээ далайн ухасхийн ирэв.Хуа хуушаан таягаа далайн хоёул зөрөлдөн занчилдаж тэр хүн асууруун: -таны дууныг урьд сонссон мэт. Нэрээ хэлбээс ямар буй хэмээхэв Жы Шэньөгүүлрүүн: - би мөн чамайг таних, чи нь Ши Жин бус буюу. Ши Жин сэлмээхаяж мөн хэмээн танилцав.
Хуа хуушаан өгүүлрүүн: - бид Вэйжоу хотноо уулзсанаас хойш хааявав. Ши Жин өгүүлрүүн: - тэр би таныг Жэн овогт яргачныг занчин алсанчимээг сонссон. Би мөн тэндээс ангижран энд ирээд амин зуухаар явжбайна, энэ өдөр харин ах лугаа учрав. Ах яахан лам болсон буй хэмээхэдХуа хуушаан: - аливаа учраа тоочин хэлээд одоо өлсөж ядарч явж байнахэмээсэнд Ши Жин бэлхэн авч яваа боов махыг авчирч идүүлэв. Идэждүүрсний хойно хоёул зөвлөлдрүүн: - одоо бид хоёр тэр харагдаж байх сүмдочиж юм бадарлая хэмээн хэлэлцэж тэр зүг явтал хоёр бага хуушаан нэгэнгүүрний дээр сууж хашхиран өгүүлрүүн: - та нар нааш ирээ, бид занчилдъяхэмээн дуудахад Хуа хуушаан Ши Жин хоёр уурлаж хүрч очоод, тэрхүү хоёрбага хуушаан нарыг занчин алж, хүүр ясыг нүхэнд хаяж, тэндээс сүмийнойр ирсэн, тэнд суусан хэдэн хөгшин хуушаан нар зарим нь зайлан зугтав.Нэг нь боомилон үхэв. Үүнд Хуа хуушаан Ши Жин хоёр дотогш сүмд орж,олон байшинг хэсэж үзвээс нэг ч хүн үгүй. Хэдэн боодолтой юм буй ажээ.
Нээж үзвээс цөм мөнгө тул сайныг шилж аваад, идээний гэрт орвоосбэлэн архи будаа ногоо байх тул хоёул цадтал идэж уугаад, галыг аваачижсүмийн үүдэнд хаясанд салхинд гал авалцан бадарч, их түймэр Ва ГуаньСы сүм нэгэн агшинд шатав. Тэр хоёр нэгэн шөнө явж үүр цайсан хойнохарваас нэгэн хэсэг хойт айл үзэгдэхүйд тэр хотонд орж нэгэн бага архиныпүүсэнд орж, сайн архи зууш идэж, Хуа хуушаан Ши Жингээс: - чи одоохааш очмуй хэмээсэнд Шяо Хуа Шань: - ууланд Жү овогтынд очно хэмээхэдХуа хуушаан боодлыг тайлж мөнгө юмыг адил хуваан авч, архины пүүсээсгарч, зам салж, Хуа хуушаан Лу Жы Шэнь зүүн Бээжинд нэгэн өдөр хүрчзээлийн газраа олон хүн цугларан бүхүйд тэдний захад хүрч, Шян Гуо Сыхаа буй хэмээн асуусанд тэр өмнө харагдаж баймуй хэмээв.
Тэндээс Хуа хуушаан удсангүй явж тэр сүмд хүрээд их үүдийг орж,дотогш баахан явбаас нэгэн хуушаан гарч ирээд бага айсан байдлаар: -эрхэм аль газраас ирэв. Манай энд ямар хэрэг буй хэмээсэнд Жы Шэньөгүүлрүүн: - би Ү Тайгийн уулнаас ирсэн манай багшаас эндэх сүмийнтэргүүн багшид захиа хүргэж ирсэн билээ. Та уламжлан айлтгаж өгнө үү хэмээсэнд Жы Шэнь даруй ваадангаа тайлж, сэлмээ тавьж, номт дээлийгөмсөж, зочдын гэрт орж суув. Хэрэг мэдүүлэгч хуушаан захиа авч ороод,Ү Тайгийн уулнаас нэгэн сүрхий байдалтай хуушаан гартаа төмөр таягтулж, сэлэм зүүн орж ирээд хэлэх нь багшид энэхүү захиаг баримуй гэнэмхэмээсэнд тэргүүн жанлао хуушаан Лу Жы Шэнь-г дуудаж оруулж, захиагхянан үзээд өгүүлрүүн: - тойн чи Ү Тайгаас хэрхэн энд ирсэн учир явдлыгби цөм захиаг үзэж мэдэв. Манай эндэх сул гэрт очиж суун будаа идэж, биеэамрагтун хэмээсэнд Хуа хуушаан Лу Жы Шэнь даруй ёсолж гараад явсандараа өвгөн жанлао хуушаан харъяат сүмийн олон хуушаан нарыг дуудажзахиж өгүүлрүүн: - Саяын ирсэн Жы Шэнь хэмээх Хуа хуушаань нь угаасцэрэг захирсан ноён хүн, урьд амины хэрэг үүсгэж, тойн болоод архи ууж,хоёр удаа хэрэг дэгдээсэн тул манай ах энэ хүнийг энд илгээсэн ажгуу.
Түүний суулгахад юун буй. Гагцхүү догшин хүн хэрэг гаргаваас яамуй.Та нар бүгдээр бодож үз хэмээн тушааж гаргав. Тэрхүү хуушаан нарыггарч ирсэнд Лу Жы Шэнь олон бүгдэд ёсолж, хамт хэлэлцэн сууж, тэдгээрхуушаан нарын дүрмийг шинжвээс хэдий тойдын дүр боловч гажуу байдалилэрхий мэдэгдмүй. Хуа хуушаан дотроо сэтгэрүүн: - би энд удаан суужболохгүй хэмээн санав. Тэр олон хуушаан нар багш Чин жанлао хуушааныхэлсэн ёсоор зөвлөлдөхөд нэгэн нь өгүүлрүүн: - манай гаднах ногоотарьдаг хашаанд ойрноос дүрсгүй ард байн байн ирж ногоо булаан авч,хэрэг будлиан үзүүлэхэд манай хүрээлэнг даасан хуушаан байх боловч ерхариуцан чадахгүй. Энэ хүнийг тэндэх хэргийг хамааран суулгаваас ямархэмээсэнд бүгдээр энэ харин сайн хэмээн зөвлөлдөж, Чи жанлао хуушаандмэдүүлэхэд жанлао даруй зөвшөөн, Лу Жы Шэнь-ийг дуудаж энэ учрыгхэлээд тэрхүү ногооны хүрээлэнд нүүлгэж илгээв. Хуа хуушаан тэнд очоод,тэндэх янз байдлыг үзвээс хашааны суух ард цөм пай даалуу наадаж, архиуух муу самуун явдалтай ард. Цөм сүмийн тарьсан ногооноос хулган авчхудалддаг ажээ. Энэ учрыг Лу Жы Шэнь ухаж мэдээд, тэргүүн хуушаандмэдүүлж, харъяат сүмийн ногооноос хулгаж үл болмуй бичиг бичиж,хашааны хэрмэнд наав.
Үүнийг олон зальхай ард цугларан үзээд тэрхүү ногоо хулгайлдагхулгайч нар хоорондоо өгүүлэлдрүүн: - энэ ногооны хашааныг нэгэн Лу ЖыШэнь нэртэй хуушаан эзэлж, харин манийг цаазалж бичиг наажээ. Одоо бидэнэ өө сэв гаргаж, хэрүүл үүсгэн, түүнийг залхааж занчин, аймшигтай дүрэмэс үзүүлбээс тэр манай хэцүүг мэдээд хэрхэвч халдахгүй болмуй хэмээсэнднэгэн хүн өгүүлрүүн: - бид түүнийг шинэ ирсэн ахмад зочдын ёсоор хүндэлж,нэгэн бэлэг төхөөрч, бүгдээр зөөлөн урьхан янзтай очиж, бэлгийг барьсныхойно элдвээр ийн тийн хэмээн өдөөн хэлж гэртээс гаргаж, зугаацан явсаарногооны хашааны ойрхи баасны жорлонгийн захад хүрээд, олноор хүчлэнтүүний дотор түлхэн унагаасугай. Тэр унасан хойно үхэх амьдрах нь түүнийзол мэдтүгэй хэмээн хэлэхэд тэд цөм энэ маш сайн арга хэмээн баярлалдаж,уг хэлэлцсэн ёсоор тус тусдаа зоос гаргаж, нэлээд нарийн жимс боовны зэргийн юм худалдан авч нэгэн багварт хийж бэлтгэн ногооны хашаандорж бүгдээр Лу Жы Шэнь-г үзээд ихэд хүндлэн ёсолж бэлгээ барьж, үүнээсхойш эрхэм жанлао багш манай аливаад харгалзан өршөөж байхыг гуймуйхэмээн олноор ихэд ёслоход, Лу Жы Шэнь санаандгүй баярлан хүргэжирсэн юмыг хүлээн авч, мөн хариу ёслон найр тавин бүгдээр хамт суун олонүг хэлэлцэж, хараахан тэд нар буцах тухай, Лу Жы Шэнь-г үдэж гаргах цагтнэгэн хүн зориуд өгүүлрүүн: - бид нар энэхүү хашаанд эс орсоор нэлээдудав. Одоо чухам ногоо дэлгэрэх цагт хүрсэн тул бүгдээр нэгэн үе зугаацажүзвээс ямар вэ хэмээн асуусанд Лу Жы Шэнь эхлэн бүгдээр сайн хэмээнгэрээс гарч нэгэн хамт явцгааж баасны жорлонгийн ойр хүрмэгц тэдгээрхүн нар анх зөвлөсөн ёсоор Лу Жы Шэнь-г гэнэт түлхсэнд Хуа хуушаан угаасшилдэг цэрэг явсан баатар хүн тул тэдний муу санаа үүсгэснийг мэдэж,даруй ихэд хилэнлэн нударга далайн үг дуунгүй үүнийг занчин, түүнийгөшиглөн, үлгэрлэвэл галзуу барс шугуй модыг сүйтгэх адил тэдгээр олныгундуй сундуй газар унагааж ихэд занчив. Саях занчин залхааж, дүрэмүзүүлэх гэсэн хүн нар талаар харин өөрөө занчигдаж шарх олов. Эд наряахан өнгөрөхийг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )