АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Panasonic” компанид цахилгаан автомашинд зориулсан шинэ зай хамтран бүтээх санал тавьжээ.
Киодо агентлагийн мэдээлснээр, хамтран ажиллах саналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөөгүй байна. Тус агентлагийн онцолсноор, “Panasonic” компани лити ион аккумулятор бүтээх ажилд ороод байна.
“Panasonic” компанийн өнөөдөр гаргасан статистик мэдээллээс үзвэл, 2020 оны санхүүгийн жилийн (2020 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн) эхний зургаан сарын байдлаар, тус корпорацын борлуулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 20.4 хувиар, нийт ашиг нь 51.6 хувиар тус тус буурч, 460 сая орчим ам.доллар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )