Дэлхий нийтийг хамраад жил өнгөрч байгаа ковид, цар тахал эмэгтэйчүүдэд маш их хохирол учруулсан талаар Европын холбооны жендерийн эрх тэгш байдлын комиссын тайланд дурджээ.
Тайланд “Цар тахал эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш бус байдлыг улам хүндрүүллээ. Сүүлийн хэдэн жил энэ салбарт олсон амжилтыг үгүй болгож байна. Эмэгтэйчүүд цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн манлайд тэмцэж байгаа ч цар тахлаас хамгийн их зовж байгаа нь эмэгтэйчүүд болоод байна” гэж бичсэн байна.
Цар тахлын улмаас:
Гэрбүлийн хүчирхийлэл эрс нэмэгдлээ.
Эмч, нийгмийн ажилтнуудын 76 хувь нь эмэгтэйчүүд. Ариутгалын салбарынхны 86 хувь нь эмэгтэй. Цар тахал гарснаас хойш тэдний ажлын ачаалал маш их нэмэгдэж, эрүүл мэнд нь хохирон, ажил, хувийн амьдралын тэнцвэр нь алдагджээ.
Ковидоос болж хамгийн их хохирсон салбаруудад (жижиглэн худалдаа, зочид буудал) ажиллагсдын ихэнх нь эмэгтэйчүүд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Цар тахлын үед хамгийн их хохирсон хүмүүс бол бүх насны хүүхдүүд бас эмэгтэйчүүд. Хамгийн хохироогүй завшсан хүмүүс бол УИХ, ЗГ ын гишүүд, ковидын эсрэг хөрөнгө мөнгө захиран зарцуулсан этгээдүүд. Шалгалтаар та нарыг юу хийснийг чинь сайхан тогторгоод өгнөө. Тайван амгалан байцгаа.