ШУУРХАЙ: "Токио 2021" олимп гадаадын үзэгчгүй явагдана

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 20


Энэ оны долоодугаар сард Токиод эхлэх Зуны олимпын наадмыг Зохион байгуулах хороо, Японы Засгийн газар, Токио хот, Олон улсын паралимпын хороо, ОУОХ-ны хамтарсан хуралдаан өнөөдөр /2021.03.20/ боллоо.

Японы талаас Токиогийн олимпын наадамд гадаадын үзэгчдийг цар тахлын улмаас хүлээн авахаас татгалзаж байгаагаа мэдэгджээ. Нэгэнт гадаадын үзэгчид ирэхгүй болсон тул тэдэнд үйлчлэхээр бүртгүүлсэн байсан гадаадын сайн дурынхныг ч ажиллуулахгүй болж байгаа юм байна. Гадаадад зарагдсан тасалбарын үнийг буцаан олгох юм. Зохион байгуулах хорооноос гадаад, дотоодын цар тахлын аюул намдаагүй байгаа тул ирж байгаа гадаад үзэгчдийн эрүүл энх, аюулгүй байдлыг хангах баталгаа байхгүй гэж үзжээ. Мөн ихэнх япончууд олимпын үеэр гадаад үзэгчдээс халдвар илрэхээс айж байгаа нь нөлөөлсөн байна. Харин дотоодын үзэгчдийн тоо, хязгаарлалтын талаар ирэх сард шийдвэр гаргах юм. 

ОУОХ-ноос Японы талын шийдвэрийг хүндэтгэн, хүлээн авлаа гэж мэдэгдсэн байна. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөв (64.119.26.161) 2021 оны 03 сарын 21

Зөв

2  |  0
Top